Монгол зураг 16

Нар аль хэдийнээ өндөрт хөөрчихжээ. Хөшигний завсраар нарны гэрэл түүний нүүрэн дээр нь туссанаас болж тэр өөрийн эрхгүй сэрлээ. Ядарч явахад хорвоогийн нар хүртэл зовлонтой санагддаг аж. Гадаа хүмүүс ярих нь тод дуулдахыг бодоход үд болж байгаа бололтой. Хэн нэг нь онигоо ч юм уу ямар нэгэн инээдэмтэй зүйл ярьснаас хүмүүс чанга чанга инээлдэх авай. Американ инглишийн бас нэг онцлог нь их л чангаар дуугарч ярих ба тэр нь ярилцагч хүндээ зориулж ярьж байгаа бус нийтэд хандаж ярьж байгаа мэт сонсогдоно. Магадгүй энэ нь тэднийг өөртөө итгэлтэй хувь хүн болгож өсгөж хүмүүжүүлдэгээс үүдэлтэй байх. Ямар ч байсан тэд өөрсдийн үеэл Австрали, Бритиш нараасаа илүү чанга, чихэнд цохилттой ярьдаг. Үргэлжлүүлэн унших