Монгол зураг -27

Түрүүч нь:  Монгол зураг-26

Галаа яагаад Монгол орныхоо тухай зүүдлээд байсныхаа учрыг Энхээ залгасны дараа л ойлгов. Түүнд зөн бэлэг нь Монголдоо буцахыг хэлээд байжээ. Одоо тэр хүүхэд байхдаа ямар аз жаргалтай байснаа дурслаа. Энэ бүгдийг тэр Монголтой холбоотой зүүдэлснээр гэнэт санаж, мартагдсан байсан олон үйл явдал нь сэргэж ирлээ. Анх Чикагод очоод ажил хөөцөлдөхөөр очиж байх үедээ харсан Монгол зураг, тэгээд дараахан нь Монгол бүсгүйг хайрлаж дурласан, өнөөдрийн зүүд энэ бүхэн эцсийн эцэст холбоотой байж. Энэхүү амьдралд үнэн хэрэгтээ санамсаргүй зүйл гэж байдаггүй юм байна. Бүх юм цаагуураа, эсвэл өнгөрснөөс үүдэлтэй холбоотой байдгийг тэр ухаарч эхлэв. Өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд хоорондоо холбоотой. Түүний өнөөдөр олж авсан байр суурь, зан авир нь амьдралын турш авсан сургамж, хүмүүжил, орчингоор тодорхойлогдож бий болсон мэт авч, үнэн хэрэгтээ түүний нилээдгүй хэсэг нь түүний эцэг эх, өвөг дээдсийн генээр дамжиж ирсэн авир, биеэ авч явах явдалтай угшилтай. Тиймээс тодорхой хэмжээгээр хүний сайн муу явах нь өөртэй нь холбоотой гэх ч эцсийн эцэст түүний өвөг дээдсийн бий болгосноос улбаатай зарим зан авираар амьдран, тэдний нөлөөтэй зан араншингаас бий болгосон өөрийнхөө орчинг тэр бүрдүүлсэн бус уу? Тиймээс бүх юм цаагуураа далдын холбоо сүлбээтэй. Санамсаргүй зүйл гэж бараг байхгүй гэж тэр дахин дахин өөртөө хэлж байлаа. Үргэлжлүүлэн унших

Монгол зураг-26

Түрүүч нь: Монгол зураг -25

Хурц наранд нүд нь гялбаснаас тэр өөрийн эрхгүй нүдээ онийлгов. Эргэн тойрны далайн ус үүлэрхэг үед номин цэнхэр ч юм шиг өнгөөр харагдаж байснаа нартай хурц болмогц оюу ногоон өнгөтэй болжээ. Дарвуулт хөлөг нь үе үе дайвалзан байх нь сэтгэлийг нь сэргээж нүдийг нь баясгана. Амьдрал гэдгийн үзэгдэх өнгө нь хуурамч. Хүн гэдэг ч өчүүхэн аж. Үзэгдэх өнгө төдийд хууртан ертөнцийг төсөөлнө. Юмс үзэгдэл хэдий  цаг үеээсээ хамаарч өөрчлөгдөх ч амьдралын бодит утга нь хэвээрээ л үлдэх билээ. Харин хүн гэдэг амьтан амьдрал хэмээх агуу далайд хөвөх өчүүхэн завь. Амьдралын тэр баялаг далайд хөвсөн завь нэг замаа дахин давтах аргагүйгээр хөвсөөр нэгэн цагт живж дуусаж байж л энэхүү хувь тавилангаасаа сална. Хүн хэмээх тэрхүү завь ямар замаараа, ямар аргаараа яаж явахаа өөрөө мэдэж сонгох ч харин ямар далай, ямархуу цаг уурын нөхцөлд хөвөхөө өөрөө яахин сонгож чадах билээ. Үргэлжлүүлэн унших

Монгол зураг -25

Түрүүч нь Монгол зураг-24

Хүн заримдаа санаанд оромгүй огцом шийдэл гаргана. Тухайлбал амиа хорлох. Хүн  сэтгэлээрээ амьтан тул хүсэл мөрөөдлөөрөө, ирээдүйн сайн сайхандаа итгэх итгэлээрээ, сэтгэл санаагаа тэжээн амьдардаг. Тэгээд баян тарган нь ч бай, ядуу хоосон нь ч бай хүсэл мөрөөдөл байхгүй болбол амьдрал нь утгагүй болно. Ядуу дорой хүмүүс хүсэл мөрөөдөл нь бүтэхгүй, бүтэх найдвараа алдсанаас амиа хорлодог бол харин баян хөрөнгөтэй нь энэ шалтгаанаас гадна эсвэл бүх хүсэл мөрөөдөл нь биелээд цааш хүсэх мөрөөдөх зүйл байхгүй болчихсоноос амьдрал нь утгагүй болж амиа хорлодог байж болох. Дээр нь нийгмийнхээ хурдыг даахгүй сэтгэлийн дарамтанд орох нь ч нөлөөлдөг. Тиймээс зарим нэртэй баячууд, одууд дутагдах гачигдах юмгүй юм шиг, бусдын мөрөөдлийн түвшинд амьдрах мөртлөө амиа хорлон олныг гайхшируулна. Бас фанатик шашны идэвхтэн зүтгэлтэн сүсэгтэн хүмүүс мөрөөдлийн диваажиндаа бушуухан очих хүсэлдээ автан амиа егүүтгэх ч бий. Үргэлжлүүлэн унших

Монгол зураг-24

Галаа Америкаас бараг л зугтах, оргох шахуу болж Австралидаа ирсэн. Түүнийг Холбооны мөрдөх товчооныхон хяналтандаа авч компанийхаа тухай, мафитай холбоотой байж магадгүй “Геосистем”-ийнхний талаар мэдээлэл өгч, хамтарч ажиллахыг хүсч байсан нь Галаад таалагдсангүй. Тэр ингэж галзуу барын аманд гараа хийж, хаданд хавчуулсан халиуны зулзага болохыг хүссэнгүй. Хэрвээ тэр ХМТовчооныхонтой хамтарч ажиллах юм бол, тэр өөртөө дайсан бэлдэж зохион байгуулалттай гэмт бүлгийн хараанд орно гэж айж байлаа. Дээр нь “Геосистем”-ийн удирдлагууд түүнд тус хийж байснаас “ус хийж” байсангүй. Өөртэй нь тун сайхан харьцаж тусалж дэмжиж байсныг яахин мартах билээ. Иймээс Галаа асуудлыг хурцдаагүй дээр нь Америкаас сэм зайлбал ХМТ-ны хараа хяналтаас мултарч магадгүй, Австрали бол гадаад орон учир ХМТ–ныхны эрхлэх ажлын хүрээнд орохгүй. Гадаад асуудал бол ТЕГ-ынхны ажил, ХМТ бол дотоод дaхи гэмт хэрэгтээ гол анхаарлаа хандуулах зорилготой газар гэж Галаа үзжээ. Хэрэв энд байвал тэд түүнийг сонирхон, хүссэнээ элдэв аргаар тулгаж магадгүй, Австралидаа очвол байдал дээр гэж тэр сэтгэв.Угаасаа холбоо, мэдээллийн мэргэжлийн хүн тул ХМТ-ныхон түүний бүх холбоо, мэдээллийг  хянаж байгаа байх гэж Галаа тааварлав. Адаглаад л гудамж, байшин зэрэгт байрлах холбооны хайрцганд Галаагийн өрөөний утасны телефоны шугамтай салаалуулаад ямар нэгэн сонсох төхөөрөмж тавихад ядах зүйлгүй билээ.  Үргэлжлүүлэн унших

Монгол зураг-23

Даррилийн насан туршийн мөрөөдөл бол их мөнгөтэй болж хүссэн машинаа, байшингаа, тансаг хоол, сайхан хүүхнүүдийг эдэлж хэрэглэн хангалуун, зугаа цэнгэлтэй амьдрах байсан юм. Түүний энэхүү мөрөөдөлдөө хүрч мөнгөтөй болох алхамуудын хамгийн боломжтой зам нь өөрийнхөө дээрэмчдийн бүлгийн толгойлогч нь болох байлаа. Гэвч тэр нэгэн бүтэлгүй дээрмийн дараа өөрөө зодуулж, буугаа, хар тамхиа алдсaнаас хойш түүний нэр хүнд бүлгийнх нь дээрэмчдийн дунд унан түүний хүсэл мөрөөдлүүд талаар болох тийшээ ханджээ. Ядаж байхад  түүний арайхийж барьсан нөгөө өст азиудынх нь нэгийг түүний бүлэг зүгээр л суллаад тавьчихсан мэт болсон нь түүний нэр хүндийг бүр уландаа гишгэжээ. Энэ бүхэн түүнийг үл тоож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн байж ядуулна. Ирээдүйн өрсөлдөгч нь болж магадгүй гэж болгоомжлон сэрэмжилж байсан түүний бүлгийн толгойлогч Уилынх нь бах нь ёстой ханаж байв. Тэр нөгөө барьж ирсэн азийг нь дуртайяа суллaсан нь хүчирхэг мафийнхантай хэрэгцээгүй зүйлээр муудалцахгүйг хичээснээс гадна, тэр азийг ямар ч өрсөлдөгч солонгосын дээрмийн бүлэгтэй холбоогүйг мэдсэнээр хамгийн гол нь Даррилын хувийн өс хонзонг үл тоож буйгаа харуулж, түүний нэр хүндийг нь зориуд унагаасан Уилийн зүгээс хийсэн давхар мэх байлаа.  Үргэлжлүүлэн унших

Төрийн төмөр нударга буюу Тараах ёстой таван аймгууд

fistӨнөөдөр Монголд нутгархаг үзлийг дэврээж үндэсний эв нэгдэлд нөлөөлж магадгүй Архангай, Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Увс гэсэн таван хортон аймаг байна. Энэ тавыг тасдаж тараан бусад бусад аймгуудад нэгтгэвэл зүгээр мэт. Монголын түүхээс үзэхэд төр улс түйвээгээд байсан Урианхай, Юншээбү зэрэг аймгийг Батмөнх даян хааны үед сарниан тарааж бусад аймгуудад нэгтгэж байснаар төрөө төвшитгөж байсан түүх бий!

Үндэсний бөх, орон нутгийн зөвлөл гэх нэрийн доор Архангай, Төв, Өвөрхангай, Увс гэх засаг захиргааны нэгжид хамаарагдах бүдүүлгүүд орон нутгийн нутгархах үзлийг гааруулж байна. Үргэлжлүүлэн унших

Монгол зураг-22

Их мөрөн дөлгөөнхөн атлаа цаанаа л нэг хүчирхэгээр урсна. Намуухан мөртлөө хүчирхэг гэсэн хоёр өөр эсрэг ч юм шиг ойлголт нэгэн ай сав дотор зохицож болдог ажээ. Энэхүү эргэлт буцалтгүй агуу урсгалыг хэн юу зогсоож чадах юм бол гэсэн сэтгэгдэл төрнө. Галаа багын л голын хөвөөн дээр зогсон эргэн тойрныг нь ажиж урсгал ширтэн зогсох дуртай. Харин Монголын голууд хэдий жижигхэн, нарийхан ч ширүүн урсгалтай, тунгалаг цэнхэр өнгөтэй байх нь түгээмэл. Зуны ямар ч халуун өдөр усанд нь ороход хүйтэвтэр байдаг. Хааяа үерлэхээрээ булингартан, хүрэн шаравтар өнгөтэй болон үе үе эргүүлэг үүсгэн урсгал нь ширүүснэ. Тэр үеэрээ бөөн мод, бургасны хугархай мөчир салбаруудыг хаман урсч цагаан хөөс сахруулдаг. Гол үертэй байгаа ажээ. Голоор үе үе үерээр мулт, хуга татагдсан модны салаа мөчрүүд урсгал даган эргэлт буцалтгүйгээр далай зорин хөвнө. Зэвхий саарал өнгө нь өөрчлөгдөж булингарын шар, хүрэн өнгө туяатай болжээ. Барууны том том хотууд их голыг түшиглэн байрлах нь их гол, мөрөн, нуур усууд их амьдралын гол түшиг тулгуур болохыг нотлох мэт. Хүн төрөлхтний соёл иргэншлийн голомтууд Нил, Тигр, Ефрат гэх мэтийн агуу их гол мөрнүүдийг даган үүссэн нь тохиолдол биш билээ.
Үргэлжлүүлэн унших

%d bloggers like this: