Монгол хүний үнэлэмж ба бүтээмж

Өнөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг нь хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм.

Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдхүүн, сайн  мэргэжсэн ажилтантай болоё гэхээр бүтээгдхүүний өртөг өсөөд авах газар байхгүй, өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя гэхлээр шинэ техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай мэргэжилтэн байтугай, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа тогтвортой ажиллах сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо эргэлдээд байна. Үргэлжлүүлэн унших