Хэвлэлийн эрх чөлөөт Хуулан бичлэг

Ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь аливаа улс, үндэстний сэтгэлгээг хөгжүүлэгч гол хүчин зүйлүүдийн нэг билээ. Ингэснээрээ сэтгэлгээний хэмжүүр болон түүнийг төлөвшихэд чухал үүрэгтэй байдгаараа аливаа улс төрч болон нам, бүлгүүдээс илүү улс орны хөгжил дэвшилд нөлөөлдөг. Иймд түүний түвшин ямар байх нь анхаарууштай чухал асуудлын нэг мөн. 

Монголд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө буй болсноор даруй хоёр арван жил болжээ. Энэ хооронд бид үнэхээр чөлөөт хэвлэлтэй, хэвлэлийн эрх чөлөөтэй болсон уу? гэдэг асуултанд зарим талаар үгүй ээ энэ бидний хүссэн, эсвэл мэддэг орчин үеийн эрх чөлөөт хэвлэл биш байнаа гэж хариулмаар байна.

Яагаад гэвэл манай чөлөөт хэвлэл гээч нь олон түмнээ дагуулж мэдлэг, мэдээлэл түгээгч, нийгмийн сэтгэлгээг урагшуулагч хүчин, ёс суртахууны хэв загварыг баригч, асуудалд шинжлэх ухаанчаар хандах, баримтанд түшиглэх, эх үүсвэрээ тодорхой дурдах, хөндлөнгийн нүдээр харах, бүтээлчээр сэтгэх, асуудлыг задлан шинжилж дүгнэх,  логик гаргалгаа хийх зэрэг орчин үеийн мэдээллийн хэрэгслийн үндсэн чухал хэв шинжүүдээс гажаад явчихжээ.

Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тандан үзэхэд арав орчим ерөнхий сэдэвт эргэлддэг. Тэр нь юу вэ ? гэхлээр хэн нэгэн бөх, албан тушаалтан, загвар өмсөгч эсвэл мисс, ихэнх нь хоолойны чадалгүй мөртлөө “хэвлэл дээр сайн ажилладаг” дуучин, гэмт хэрэгтэн ба тэдний үйлдлийг нарийвчилж бичих, дотоод улс төрийн мэдээ нь Сүхбаатарын талбай тойрсон хэдэн байшин доторхи үйл явдал, гадаад мэдээ нь болохоор орчуулгын нийтлэлүүдийг эх үүсвэрийн дурдалгүйгээр өөрийнхөө нэрийг тавих зэргээр хязгаарлагдаж байна.

Гайгүй гэгддэг сонины нэг “Өнөөдөр” сонин гэхэд гадаад талаасаа оросыг магтан дуулдаг, дотоод талаасаа засгийн газрыг бишрэн дагах бодлоготой болжээ. Жишээ нь; Ерөнхийлөгч Н.Энхбаярыг үндэсний удирдагч хэмээн магтан дуулдаг байсан нь саяхан шүү дээ. Одоо С. Баярыг илэрхий зулгуйчилдаг болжээ.

Тус сонинд байнга хэрэглэгддэг Орос ах нар гэдэг боолын сэтгэлгээтэй доромж үг байна. Монголд ах, дүү улс гэж байхгүй. Алив нэгэн улсыг ах гэж байгаа нь улс үндэстнээ доромжилж байгаа хэрэг. Тийм боол сэтгэлгээтэй сэтгүүлчдийг Чингисийн удмын омог бардам Монгол хүн гэж нэрлэх хэцүү. Бидний ах, дүү гэж үндэстэн байдаг нь үнэн. Тэд нь буриад, халимаг, өвөр монгол гэх зэрэг биднй цус, махны тасархайнууд гэдгийг ойлгодоггүй л юм байхдаа.

Уул нь хэвлэл мэдээлэл чинь олон нийтэд захирагдах бус, харин хөтөлж явах ёстой атлаа олны урсгалд орон туугдаж нийгмийн сэтгэлгээний туг, зүг чиг заагч байр сууриа хэдийнээ тавиад туужээ.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хэдхэн нийтлэгчдийн өмч шахуу болж тэд нар нь бие биенээ давтах, магтах нэг сэдвийг дуу дуугаа авалцан барьж авах, тэр байтугай хэн нэгний аятайхан гэж санагдсан бичлэгийн хэлбэрийг дуурайж бичлэгийн нэг хэв маягтай, өөрийн өнгө төрхгүй болгож байгаа нь эмгэнэлтэй. Хүн болгон өөрийн төрхтэй байдагтай адил бичлэгүүд тийм байснаар сонирхолтой болдог юм гэдгийг анхаарах хэрэгтэй билээ.

Түүнчлэн гадаад хэл дээрхи үг, утга санааг шууд дэлсдэг байснаа болиод, одоо энэ тэнд бичсэн монголчуудынхаа нийтлэлийн үг өгүүлбэрийг хулгайлан бага зэрэг засвар хийх, эсвэл үгийг нь өөрчлөөд утга санааг нь аван дээр, доор нь байрлуулснаа өөрийн болгон хэвлэдэг болчихсон нь харамсалтай.

Орчин үеийн соёлт ертөнцөд плажиаризм (plagiarism) гэж энэ бүхнийг нэрлэдэг бөгөөд иймэрхүү асуудлыг хүлцэж үл болох зүйл гэж үздгийг анхаарууштай!

Плажиаризм (эх үүсвэрээ хаанаас авснаа заагаагүйгээр хуулж бичих) гэдэгт юу ордог вэ? гэхээр:

–        Хэн нэгний бичснийг шууд хуулж бичих

–        Эсвэл нэг хэсгийн хуулах

–        Бусдын бичснийг товчилж дүгнээд өөрийн болгож бичих

–        Мөн хэн нэгний санааг ашиглаад эсвэл боловсруулаад тавих

–        Тоо баримт, судалгааны мэдээг ашиглах

зэрэг асуудлууд багтдаг бөгөөд орчин үеийн соёлт ертөнцөд бид өөрсдийгөө хамаарагддаг гэж үзэх юм бол энэ нь хүлээн зөвшөөрч үл болох зүйл юм аа.

Цаашдаа аливаа тоо баримтын дурдахдаа заавал эх үүсвэрээ дурдаж байхгүй бол хэн нэгэн хаанаас ямар гээч судалгааг үндэслэж бичиж байгаа нь үл мэдэгдэн, үл мэдэх ямар нэгэн “сансарын” тоог дурдаал хүн амын тэдэн хувь нь тэгж үзэж байна гээд аймшигтай чухал дүгнэлтүүд, гарамгай логик гаргалгаа хийчэхээд байх юм. Зарим утгаараа ийм зохиолуудыг үлгэр гэж нэрлэвэл зохилтой.

Тэгвэл энэ логикоор мөн ингэж бичиж болох юм байна.  Жишээ нь: “ Судалгаагаар бол миний нийтлэлийг Монголын хүн амын 50% нь уншдаг. Эндээс дүгнэхэд би олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай нийтлэлч мөн.” гэж болох уу та минь ээ?

Хэрвээ үнэхээр эх үүсвэрээ, болон судалгааны байгууллагаа тавиад “Дараахи байгуулгын тэдэн онд, тийм судалгааны материалын тэнд (тэр хуудсанд) дурдснаар бол миний нийтлэлийг Монголын хүн амын 50% нь уншдаг. Эндээс дүгнэхэд би олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай нийтлэлч мөн.” гэж бичвэл авч үзүүштэй асуудал болох бөгөөд харин эхний тохиолдолд бол Монголын онигоо нэгээр л нэмэгдэх байх.

Хэдий тийм боловч сүүлийн үеийн нийтлэлчид эх үүсвэрээ дурдаж эхэлж байгаа нь сайшаалтай. Гэвч одоо хүртэл лавлагаа (reference) болон ашигласан материал (bibliography) –ынхаа ялгааг мэдэхгүй тууж явж байх юм.

Энэ бүхэнд манай боловсролын системийн дутагдал оршиж байгаа бөгөөд хэрэв лавлагаа, ашигласан материал, ишлэл дурдах (quotation), бусдын санааг авч ашиглан өөрийн үгээр илэрхийлэх (paraphrases) тухай системчилж өгөн, стандарт батлаад оюутан сурагчдаараа мөрдүүлж сургасан бол ийм асуудал хурцаар тавигдах хэмжээнд хүргэхгүй байх байсан.

Одоогийн байдлаар энэ талаар миний мэдэхийн American Psychology Association (APA), Harvard (Chicago Manual of Style), MLA (Modern Languages Association) гэх зэрэг хэлбэр, системүүдийг орчин үеийн дэлхий нийт өргөнөөр ашиглаж байгаа юм. Иймд Монголчууд бид орчин үеийн дэлхийд дуу хоолойгоо илэрхийлэхийн тулд дээрхи хэлбэрүүдийн аль нэг дээр тулгуурлан үндэсний систем, стандардтай болж, шаардлага тавьж байхгүй бол өөрсдийгөө орчин үеийн шинжлэх ухаан хөгжсөн улс гэж бодож явах нь эмгэнэлтэй бөгөөд хөөрхийлөлтэй болчихоод байна.

Түүнээс гадна хэвлэлийн эрх чөлөө нь дараахи шалтгаануудаар хязгаарлагдаж байгаа мэт: Монгол хүний бүлгэрхэх сэтгэлзүйн онцлогоос болоод нийтлэл бичлэг нь хэдэн хүний хүрээнд өмчлөгдөн эргэлдэж цус ойртох өвчний шинж тэмдэг илэрсэн, олигархиудын хяналт тогтсон, сэтгүүлч болон редакц нь үзэл бодол, оюун санаагаа худалдаж янхандах болсон нь сүүлийн үед гараад байгаа захиалгат нийтлэлүүдээс тодорхой харагдаж байна.

Бас Монгол хэлний үгсийн баялаг гадаад хэлээр баяжих, зээлдэх явдал эртнээс байсныг хэт үгүйсгэн бүхнийг орчуулах гэж зүтгэдэг Франц маягийн Орос онолыг манай хуучин сэхээтнүүд хэт дэвэргэж байгаа нь харамсалтай. Аливаа хэл нь ямагт баяжиж (гадаад хэлнээс зарим үгийг шууд авдаг)  хөгжиж өөрчлөгддөг.  Хэлний дүрэм нь хэлээ дагадаг болохоос дүрмээ хэл нь дагадаггүйг нэгэн үе Нормандын байлдан дагуулагчдад шахагдан тосгоны барлагуудын хэл байснаа, орчин үеийн ноёрхогч хэл болсон Англи хэлний түүх харуулж байгааг BCC –ийн The story of English гэдэг түүхэн баримтат цувралд гаргадаг.

Нөгөө нэг асуудал бол сүүлийн 20 жил зөв бичгийн дүрэм маань хэд дахин өөрчлөгдсөн нь аль нь зөв бурууг ялгахад ихэд төвөгтэй болгосон юм. Жишээ нь, дараахь (1980–аад онд), дараахи (1990–аад онд ) гэх мэт үгийг хэдэн янзаар бичиж болохоор дүрэм өөрчлөгдөж байв.

Иймээс  чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөндөө олсон амжилтаа хөгжүүлэх нь манай улсын сэтгэлгээ, шинжлэх ухаан цаашилбал ардчилалд хүртэл чухал нөлөөтөйг бодолцон дараахи өөрчлөлтүүд хийх хэрэгтэй.

  1. Ишлэл, лавлагаа зэргийг авах хэлбэрийг системчилж үндэстний стандарттай болох
  2. Орос боловсрол стандартаар сэтгэдэг муусайн редакторуудаасаа зоригтой татгалзаж, орчин үеийн шаардлагыг мэддэг эдитор (editor)-уудтай болох шаардлага манай хэвлэл мэдээлэлд гарчээ гэж үзэж байна.
  3. WEB 2.0 технологиор блогууд бий болсноор сэтгүүл зүй төдийгүй хэл зүйд ихээхэн хувьсгал авчирч буйг судалж дэмжих.
  4. Орчин үеийн хүн төрөлхтөн технологийн дэвшлээс шалтгаалаад уншихаас илүүгээр мултимедиа маягаар дуу, дүрстэй мэдээлэл ихээр авдаг болсныг харгалзаж мэдээлийн дан ганц текст хэлбэрээ шүтэж, сайндаа унших төдий хандлага ноёрхож байгаагаа өөрчилж аль болох видео, зурган тайлбар ихээр оруулсан вебсайт (вебталбар), сонингуудтай болох
  5. Хэвлэлийн эрх чөлөө тийм сайнгүй, хүн болгон интернэт ашиглах чадваргүйг харгалзан аль нэг талбай дээрээ олон нийтийн индэр байрлуулж (Энэ санааг найзаасаа буу халах үедээ авав.)  тодорхой хугацаа, дүрэм зааж хүмүүсийг үг хэлэх эрх чөлөөгөөр хангах ингэснээр томоор яривал олон нийтийг хамарсан бухимдалыг намжааж, нийгмийг хамарсан түйвээнээс сэргийлэн, ардчиллыг хүчирхийллээс хамгаалах, жижгээр яривал нэг хүн бухимдлаа тайлна биз.

мэтийн санаанууд төрөх юм.

Ё. Гантулга

https://gantulga.wordpress.com

Австрали

2009 оны 5 сарын 23

6 хариулт

  1. Bicheed baigaarai, ur dun gartal, garsan khoino ni shim shuusiig ni bugdeeree khurttel… Yes, you can!

  2. O.mend. 1 guilttai orj irle. nadad( bidend) Purpose driven life geech nomiig olood uguuch.Angli der ymu italy bsan ch yahwe.Ug ni mgl hel deer bdag gesen oldoh bolwu???please chadwal hurdhan tawiad uguurei….tnx

  3. Sain baina u? Shanghaid setguulzuigeer suraltsaj baigaa oyutan baina aa. Oyungerel bagshiin blogoor ayalj bgaad tani ene bichlegiig olj medev. Oyunii umchiin huigain asuudaltai temtseh heregtei. Demjij baina. Mongoliin huvid urd hoid hoyor hurshuur damjuulaad oyunii umchiin erhiig zurchsun zuiluud avch hereglej baigaa. Hugjij bui oron uchir naad zah n kino, reclam …..geed l duridaad barahgui olon zuiliig ezend n medegdelgui, helelgui huulaad, hulgailaad, uzeed, borluuldag n nuuts bish e. Magadgui uuniig hulgai gej meddeg anzaardag hun bhgui baih o. Sayahnaas Mongoliin udur tutmiin soninguudad Content analysis hiih gej oroldoj bgaa yumaa. Tegeed neg zuil ilruulsen n manai soninguud medee, ter dundaa olon ulsiin medeen deeree eh survaljaa ogt durddaggui um bna. 100 garui medeenees eh survaljaa bichsen n 10 garhuihan bna lee. Gadaadad suugaa setguulchid barag baihgui yum chin ter medeelliig ali neg eh survaljaas avsan baij taarna. Gevch yag uuruu gazar deerees n medeelj baigaa meteer bichsen bhiin bn lee. Olon ulsiin medeen deer shuumj, toim geh met bichlegiin turul barag baihgui, ihenh n medee medeelliin chanartai baisan. Tegeheer uuniig ali neg eh survaljaas shuud orchuulsan ch gej bi huvidaa bodoj bgaa. Uchir n manai gadaad medeeniihen ihenh n setguulchid bish orchuulagchid baidag. Uchir n bi ch uuruu tednii neg baisan. Gehdee bi gadaad medeenii bish, mongol medeeg gadagshaa tsatsdag sectiond ajillaj baisan. Bid bugd orchuulagch-redaktor gesen statustai ajilladag. Bolomjtoi bol oyunii umchin hulgai hiihgui baihiig, boldogguin bol yadaj eh survaljaa durdaj baihiig urialah gesen umaa. ………………..

    demjij baina. tnx.

  4. Hunii (gadnii) oyunii buteeliig unelehgui bol uursdiinhoogoo bas unelehgui gesen ug. Oyunii buteelee unelehgui bol bid hogjij chadahgui baih. Tiimees ene asuudliig yavaandaa hurtsaar tavih bizee. Chamd surlaga hodolmoriin amjilt husie!

  5. […] bichlegiin hesgees shuud tuusan bn shd. L.Odgerel joohon evgui baidald orj medeh l yum. Хэвлэлийн эрх чөлөөт Хуулан бичлэг & Цагаан махны хэрэг deerh shig jon jon hiideg ulsuudaas tuuchihsan bol za […]

  6. […] shuud tuusan bn shd. L.Odgerel joohon evgui baidald orj medeh l yum. Brisbane-ii Gantulga -n Хэвлэлийн эрх чөлөөт Хуулан бичлэг & Perth Vinzoo-n Цагаан махны хэрэг deerh shig jon jon hiideg ulsuudaas […]

Сэтгэгдэл бичих