Монгол зураг-9 (үргэлжлэл)

Азтай тоглогч хорин хэд орчим насны хархүү байлаа. Рулет тоглож байгаа ажээ. Тавьсан тоон дээр нь рулетийн зүү хэд дараалаад зогсчихож. Ёстой сохор аз, эсвэл азын тэнгэр ивээнэ гэдэг л энэ байх. Хамгийн сүүлд нь сондгой тоог сонгоод тавихад “7” доор зогсож мөнгөө хоёр дахин өсгөв. Лав хоёр зуу мянга орчим доллар, магадгүй түүнээс дээш хожлоо гээд тэр хавийн хүмүүс ярилцаж байв.  Залуу өнөөдөртөө хангалттай гэж үзсэн бололтой болихоор шийдлээ. Удахгүй залууг аюулгүйн албаны хүмүүс анхаарал хамгаалалтандаа авав. Тэгээд казиногийн эрх мэдэлтэй хэн нэгэн хүн уулзан баяр хүргэнэ. Лимузин захиалж өгөөд тансаг үнэтэй зочид буудлын өрөөг санал болгоно. Тэрнийхээ дараа буудалд нь сайхан хүүхнүүдийг үйлчилгээнд илгээж жаргаана. Мэдээж янз бүрийн үнэтэй тансаг чамин юм авахууулах санал тавьдаг. Баярлаж хөөрсөн, сэтгэл нь догдолсон залуу амар олдсон мөнгөө хамаагүй үрэн таран хийнэ гэдгийг Галаа гадарлаж байлаа. Хялбар замаар олдсон мөнгийг хүн амархан үрж зарахдаа сэтгэл үл төвдөх биш үү. Казино мөнгөө гаргах, алдах дургүй, түүнийгээ буцааж авахын тулд нэр хүндээ бодон аль болох хуулийн дагуу шударга зарчмыг баримталсан дүр эсгэж мөнгөө буцаах юм болгоныг хийнэ гэдгийг Галаа туршлагаасаа гадарлана л даа.

Мөрийтэй тоглоомд донтох, компьютер тоглоом, архи, хар тамхи, хүүхэнд донтох зэрэг олон дон шүгэлдэгээс хүнийг хамгийн хурдан, ахархан богино хугацаанд дампууруулж, сэтгэлийн дарамтад оруулдаг нь казино юм шиг. Алдсан хүн бараг л цусаар уйлж, шээх нь холгүй болдог билээ. Галаа ч гэсэн хэрхэн мөнгөө алдаж байснаа бодохоос яс нь хавталзах шиг боллоо. Уйлмаар, гэвч нулимс нь гарахгүй болтлоо цөхөрч л байсансан.

Ер нь барууны байгуулсан систем бол маш зальжан ухаалаг систем юм. Энд хүнд мөнгийг өгвөл өгсөн шиг өгч чаддаг. Гэхдээ яаж ийж байгаад буцаагаад авч чаддаг. Ингэж байж л нийгэм хөгждөг аж. Мөнгийг их хэмжээгээр хүний мэдэлд байлгаснаас мөнгөөр дамжуулан ямар нэгэн байдлаар бараа материал болгон хурдан хувиргаж байх нь эдийн засгийг хурдан эргэлтэнд оруулж, хөгжлийг хурдасган нийгмийг амилуулдаг. Мөнгө бол эдийн засгийн цус бөгөөд аль болох хурдан эргэлдэж байвал тухайн эдийн засаг төдий чинээ эрүүл саруул байна гэсэн үг ажгуу. Тиймээс жилийн $100,000-ийн орлоготой Жон, $30,000-ийн орлоготой Пол хоёрын банкны дансан дахь хадгаламж ойролцоо байхад гайхаад байх зүйлгүй. Дээр нь зэрэг зиндаанд нь тааруулаад хүн авахаас өөр аргагүй бараа үйлчилгээг санал болгон, их мөнгөтэй хүнээс ихийг, бага мөнгөтэй хүнээс багыг салгаж байхаар бизнесийн орчинг буй болгоно. Хүний шунал нь байвч мөнгө нь хүрэхгүй байдгийг тооцоолон зээлийн систем бий болгосоноор хэн нэгний хүсэл шуналыг хангах боловч эргээд тэр хүнийг дарамтанд оруулан ажил алба, амьдрал ахуйдаа хариуцлагатай хандуулчихна. Үүнийг тэсч чадаагүй зарим нь сэтгэлийн дарамтад орж амиа хорлох, мэдрэл нь муудах, сэтгэл түр ч атугай сэргээх хэрэгсэл болох архи, хар тамхинд орох нь бий.  Өртэй хүн сэтгэлийн дарамттай байдаг тул ажил албаа Монголд байдаг шиг тийм амархан сэтгэл үл төвдөн хаяж чаддагүй аж. Гэвч юм бүхэнд зохистой харьцаа байх ёстой, тэр нь алдагдвал хямралд ордог болохоор хүний хүсэл шуналыг хангах гэсэн хэт их зээлжүүлэг, бараажуулалт нь капиталист хямралыг дууддаг болов уу?

Ашгүй Кент, Адам хоёр ханасан бололтой явъя гэсээр ирэв.

Буудалдаа хүргүүлэх замд Энхээгийн тухай бодол дахин орж ирэв. Гэвч цаг дэндүү орой болжээ. Шөнийн 2 цагийн үед утасдалтай нь биш. Маргааш ямарч байсан залгая гэж бодлоо. Ингэж элдэв юм бодож шаналж байснаас сэтгэлээ эвтэйхэн илчилье. Дүүрсэн хэрэг бүтвэл бүтнэ л биз. Бүтэхгүй бол тэр биз. Гэхдээ л мань хүн жаахан айж байлаа. Яагаад гэвэл дурласан учраас Энхээг болзоонд урихад зөвшөөрөөсэй, бүтэхгүй бол яана даа гэж арван найман наст шиг ихэд догдлон түгшиж байв. Хэрэв хэн нэгэн таалагдсан бүсгүй рүү залгаж болзоонд урих бол ингэж айж түгшиж санаа нь зоволгүй чөлөөтэй яриад л хөнгөхөн панаалдах байсан байхдаа хэмээн бодов.

Нэг л мэдэхэд өглөө болчихсон сэрүүлэг хангинаж байлаа. Зарим өглөө сэрүүлэгний дуу шиг муухай юм байхгүй дээ. Галаа нойрондоо тун харам хүн бөгөөд хэрэв хэн нэгэн ямар нэгэн учир шалтгаанаар унтаж байхад нь сэрээвэл ихэд уурсдаг юм. Сэрүүлгээ сонсон босох уу болих уу хэмээн хэвтэж байтал утас нь дуугарлаа. Босс нь ярьж байгаа аж. Галаагийн имэйлүүдийг авсан. Ажил хэрэг урагштай явж байгаад баяртай байна гэв. Полтой хамт Стив, Жереми хоёр ирж гэрээг үзэглэх болжээ. Стив бол баруунд боловсрол олсон үй олон чадварлаг хятадуудын нэг. Компаний ахлах инженер хийдэг, толгойтой эелдэг залуу боловч гүйлгээ ухаан муутай чигээрээ сэтгэдэг мэт Галаад санагддаг. Учир нь Хятад орон хүмүүсээ ягштал нь ажил хийлгэж хөдөлмөрлүүлж сургадаг боловч хэт их ачаалал, онолын сургалт нь хүүхдүүдийг чөлөөтэй сэтгэн бодох зав өгөлгүй өсгөдөг аж. Тийм боловч ихэнхи дорнын ард түмний адилаар төрөлхийн зальжин хүмүүс тул гүйлгээ ухаантай хүмүүсээр дутдагүй Хятад болон дорнод азийнхан Нэгдсэн улсын жижиг бизнесийн зах зээлд дорхоноо хүчээ авчээ. Баруунд гарсан хятад залуусын хэв маягаар өөртөө англи нэр “Стив” гэдгийг өгчээ. Жинхэнэ хятад нэр нь дуудахад түвэгтэй гэж үзсэн тул энэ нэрээрээ хүнтэй харьцсаар одоо түүний жинхэнэ нэрийг санадаг хүн бараг байхгүй. Анх Галаатай танилцан Монгол гэдгийг сонсонгуутаа танай манай улс нэг байсан ухааны юм ярьж ихэд зэвүүг нь хүргэж байлаа. Тэгээд бас монголчуудыг Хятадын нэг хэсэг үндэстэн, Хятадаар ярьж сэтгэдэг гэсэн ойлголттой байхыг нь яана. Ерөнхийдөө Хятад хүмүүс Монгол хүн, Монгол орны тухай буруу ойлголттой байдгийг Галаа мэдэх тул яваандаа түүнийг өршөөсөн.   Ямар түүний буруу биш. Цаанаас нь тархийг нь угаачихсан юм чинь. Монгол орны тухай буруу ташаа ойлголт хөрш зэргэлдээ хоёр орны ард түмэнд ихэд дэлгэрсэн байдгаас болоод Орос юм уу Хятад хүмүүстэй юм ярихаар анхнаасаа л зэвүү дургүй хоёр нь зэрэг хүрнэ. Эдгээр орны олонхи хүмүүс Монгол гэхийг сонсоод манай улсын хэсэг байсан, Орос, Хятадаасаа шалтгаалаад Монголчуудыг оросоор юм уу хятадаар ярьдаг гэж ярина. Ийм учраас Монголын тухай буруу ойлголт дэлхийгээр тараад байгаа мэт. Оросууд нь Москвад байхдаа би цэвэр орос эх оронч хүн гээд цээжээ дэлдэх мөртлөө, Нью-Йоркт ирэхээр өөрийгөө еврей гэж ярьдаг нь инээдэмтэй.

Жереми бол Стивээс эсрэгээрээ чөлөөтэй задгай сэтгэдэг чинээлэгдүү Австрали айлд өссөн залуу. Ухаалаг сэргэлэн боловч мансууруулах бодис хэрэглэдэг хүн. Анх Галаа түүнийг нь анзааралгүй үе үе царай нь улайгаад логик холбоос муутай хачин зүйл ярихыг нь гайхдаг байв. Дараа нь мань хүн мансууруулах бодисоо хэрэглэчихсэн байдгийг нь гадарлах болжээ. Таблет (tablet-голдуу хавтгай дугираг хэлбэртэй ) эсвэл  пилл (pill-зууван гонзгой) хэлбэртэй савласан мансууруулах бодисоо $100 –аар авч хэрэглэнэ. Эрүүл үедээ ярина гэж алж өгнө. “Адам, Жефферсон нарыг яагаад Үндсэн хууль хийсэн, баталсан бэ? гэвэл та бидний амьдралыг баяжуулж сайжруулахын тулд л хийсэн юм. Бид яагаад энэхүү гэрээг байгуулах гэж байгаа вэ? гэвэл та бидний үйл ажиллагааг сайжруулж ашиг  өгөх гэж байгаа тулд л байгуулж байгаа юм аа” гэж ирээд л яриагаа тодотгон янкуудын (yank) толгойг эргүүлж эхлэх уран яриагаа эхлэх байхдаа гэж бодон Галаагийн инээд хүрэв. Нөгөө талаар мань хүн нууц байгууллагын (freemasonry) гишүүн (mason) тул цаанаасаа далдын маш их хүчтэй дэмжлэгтэй. Үл ойлгогдох сонин тэмдэг бүхий бөгжтэй. Тэд өнөөгийн ертөнцийн бас л нэг далдын хүчтэй тоглогчид бөгөөд олон хүчирхэг улс төрчид эдэнтэй холбоотой буюу бүр гишүүн нь ч байх нь бий. Тус байгууллага нь эдийн болон улс төрийн хүчирхэг нөлөөгөө  ашиглан үйл ажиллагаагаа явуулж өөрсдийн хүмүүсээ чухал байр сууринд тавин дэмжих аж. Тиймээс аль чадварлаг ухаалаг оюутнуудыг сонгон өөрсдийнхөө эгнээнд элсүүлэн хойшдын замаа тавихаар барахгүй тэднээ түрүүн дурдсанаар ажил амьдралын ахиц дэвшилд нь хүчирхэг сүлжээгээ ашиглан дэмждэг.  Гэхдээ Жереми үе үе тансаглах, зугаацах маягаар мансууруулах бодис нууцаар хэрэглэдэг болохоос донтчихсон хүн биш юм.

“Гео систем” дээр ээлжилт уулзалтаа хийчихээд Галаа бушуухан л Энхээ рүү залгахаар яарч байлаа. Одоо Галаагийн үүрэг үндсэндээ дууссан байлаа. Удахгүй Пол, Стив, Жереми нар ирэн гэрээг дуусгах болсоныг “Гео систем”-д мэдэгдэв. Гарахынхаа өмнө хүлээлгийн танхимд байгаа Монгол зургийг дахиж харлаа. Анх энэ зургийг хараад ихэд бэлэгшээж байсансан. Мухар сүсэг гэх үү? Дорнын сэтгэлгээний онцлог гэх үү? Түүний өвөг дээдэс алив юмыг бэлэгшээж л байсан. Аав нь ч гэсэн аливаа үйл хэргийг ихэд бэлэгшээдэг байсан энэ зан цусанд нь шингэжээ гэдгийг гэнэт өөрөө анзаарлаа. Хэдий мань хүн  Монгол сэтгэлгээндээ их шүүмжлэлтэй ханддаг, мухар сүсэгт итгэдэггүй боловч өөрийн эрхгүй аливаа зүйлд ихэд бэлэгшээдэг нь Монгол хүний онцлог чанараа өөрийн эрхгүй хадгалсаар ирсэн нь сонирхолтой. Ер нь мухар сүсэг, бэлэгшээх явдал хоёрыг юугаар ялгах вэ? Яагаад Монгол хүн аливаа асуудалд бэлэгшээж хандах дуртай байдаг юм. Энэ чинь монгол хүний сэтгэлгээний бусдаас ялгарах онцлог болж чадах уу? зэрэг нь асуулт болж үлдэж байгаа билээ. Ямар ч байсан бусад улс үндэстэнүүд Монголчууд шиг ямар нэгэн юманд бэлэгшээдэггүй юм. Эсвэл энэ чинь хүний зөн совин, цаанаас заяасан хувь тавилан, үйл хэргийн тэмдэг дохио байдаг  юм бол уу? Энэхүү зургийг хараад ажил үйлс нь амжилттай эхлэхийг бэлэгшээж зөн совингоороо мэдэрсэн  нь үнэн билээ.

Энхээ намуухан цоглогоор “Hello” гэж дуугармагц Галаагийн дотор нэг л сонин болоод явчихлаа. Энхээ Галааг залгаж байгаад бага зэрэг гайхаж байгаа бололтой байлаа. Галаа эхлээд мэнд ус мэдэхээс авахуулаад сонин сайхан ярьж бага зэрэг тойруулан  байснаа аажмаар санаагаа ойлгуулан хаа нэг газар уулзаж ярилцъя гэв. Энхээ эргэлзэж байгаа бололтой хариу хэлэлгүй жаал удсанаа утсаар яриад байж болохгүй юм уу? гэж асуув…

Ямарч байсан утсаар эвтэйхэн ятгасны хүчинд Энхээтэй цаг болзон уулзахаар боллоо.

Ё. Гантулга

2009 оны 12 дүгээр сар 06

http://gantulga.wordpress.com

Австралийн Квинсланд мужид Монголчуудын холбоо байгуулагдлаа

Одоогоос 85 жилийн өмнө 1924 оны 11 сарын 26-ны билэгт сайн өдөр Монгол улст Бүгдээрээ Найрамдан Засаглах үзэл санааг тунхагласны дагуу энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн өнгөрсөн 11 сарын 22-ны бүтэн сайн өдөр тус мужийн Монголчууд хуран цуглаж баяраа тэмдэглэхийн сацуу Монголчуудынхаа холбоог байгуулсанаа тэмдэглэлээ.

Тус хуралдаанаас долоон хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөө сонгожээ.

Холбооны тэргүүн. Ё. Гантулга

Квинсландын Технологийн Их Сургуулийг 2005 онд Техникийн шинжлэх ухааны магистрээр төгссөн. Одоо  Делл болон Юнисис компанид инженер хийж байна.

Дэд тэргүүн.  П. Батжаргал

Гриффит Их Сургуулийг санхүү-эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн магистрээр 2008 онд төгссөн. Одоо АСС  компанид нягтлан бодогчоор ажилладаг.

Нарийн бичгийн дарга. Т. Төрболд    Гриффит Их Сургууль: оюутан

Тэргүүлэгч гишүүн. М. Алтанцэцэг   “Линсивил” компаны барилгын инженер

Тэргүүлэгч гишүүн. Д. Биндэрьяа     Квинсландын их сургуулийн докторант

Тэргүүлэгч гишүүн. Л. Ганзориг        Гриффит Их Сургууль: оюутан

Тэргүүлэгч гишүүн. Ж. Батмягмар   QIBT: оюутан

Товч танилцуулга:

Тус мужид нийт 100 орчим Монголчууд амьдардаг бөгөөд ихэнх нь Квинсланд мужийн төв болох хоёр сая гаруй хүнтэй Австралийн гурав дахь том Брисбане хотод оршин суудаг болно. Квеенсланд муж нь газар нутгийн хэмжээгээрээ Монголтой ойролцоо боловч 4.5 сая хүнтэй уул уурхай, аж үйлдвэрээс гадна боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар мужийнхаа орлогын ихэнхийг бүрдүүлдэг эдийн засгийн хүч чадлаараа Австралидаа гуравт ордог, сүүлийн 10 жилд  хамгийн хурдан эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг нь юм.

Энд амьдарч байгаа Монголчуудын олонхи нь оюутан, залуучууд, тэдний гэр бүлийнхэн бөгөөд, эдгээрээс  онцолбол докторант М. Биндэрьяа, Д. Мөнхтуяа, И. Бат-Эрдэнэ тэргүүтэй олон эрдэм мэдлэгтэй залуучууд эрдэм шинжилгээний бүтээлээ мэргэжлийнхээ хэвлэл, сэтгүүлд нийтлэн, олон улсын хурал семинарт илтгэлээ хэлэлцүүлж байдаг нь бахархууштай.

Эзэмшсэн боловсрол, мэргэжлийнхээ дагуу олон Монголчууд ажил алба эрхэлж байгаагаас заримыг дурдвал програмист Ч. Лхагважаргал, нисэхийн инженер Г. Ванчигцэрэн, геологич Б. Буянжаргал зэрэг олон хүмүүс бусдыгаа үлгэрлэж байна.

Энэхүү мэдээг Квинсландын Монголчуудын Холбооноос бэлтгэв.

Монгол зураг-8 (үргэлжлэл)

түрүү ч нь Монгол зураг-7-д

Буудалдаа байхдаа Галаа хачин их ганцаардаж ганхирч байгаагаа мэдэрлээ. Энхээ бодогдон түүнтэй уулзахыг асар ихээр хүсэн мөрөөдөж байгаагаа ойлгожээ. Дурлачихлаа гэж үү? Яагаад юунаас болоод түүнд дурлачихдаг байна аа гэж гайхширав. Өдий насны амьдрал зохион үзэж, бишгүйдээ авгай хүүхэн эргүүлж явсан хүн ийм амархан сэтгэл алдсандаа өөртөө гайхаж байв. Дурлал, хайр гэдгийг 18-20-оод насныхны гэнэн томоогүй үйлдэл гэж боддог болсоор уджээ. Анхны харцаар дурлана гэдгийг шоолон инээж, ном зохиолд байдаг үлгэр мэт санаж гэнэт хүн хараад дурласан тухай уншихаар инээд нь хүрээд, шоглоом тоглоом болгодог нь саяхансан. Хүний сэтгэлд, бодолд орохгүй бодол гэж алга юм даа. Дөнгөж саяхан л янхан аваад аргалчих юм бодож байснаа бодохоор инээд хүрэх шиг, гайхах шиг. Хүн толгойдоо орсон элдэв бодлуудаа хянаж, шүүж байхгүй бол тэнэг байдалд ордог ажээ. Удаан ингэж шаналан өөрийгөө зовоож байхаар Энхээтэй яриад үзье гэж шийдлээ. Мөөгий рүү залгалаа. Мөөгий метронд (train) гэртээ харих гэж явж байлаа. Мэнд усаа мэдэлцэн хэдэн үг солилцон ярьж байснаа Энхээгийн утсыг асуув. Мөөгий галт тэрэгний түжигнээнээс болсон уу, эсвэл утасны сүлжээ нь түр унаснаас болсон уу  дахиж лавлаж асуун дугаарын өгөнгөө чи яах гэж байгаа юм гэж гайхав. Галаа нэрэлхэн зүгээр л ярьдаг юм уу гэсэнд Мөөгийгийн инээх сонсогдож чамд таалагдаа юу? Нилээн чанга талдаа хүүхэн ш дээ. Мэр сэр залуучууд эргүүлээд байдаг юм билээ. Гэхдээ нэг их нүүр өгөөд байдаггүй гэсэн. Чамайг түүний утсыг авна гэж бодсонгүй. “Нилээн дээгүүр “жаалдаг гар” болсон гэж бодож байлаа” хэмээн утасны цаана инээд алдах нь дуулдав. Галаа дугаарын авангаа салахын түүс болон “за дараа зав гарахаараа чам руу залган уулзанаа” гээд утсаа салгалаа. 

Орой нь тохирсон ёсоороо казино явлаа. Казино нь бохир мөнгийг хуульчлан угааж цэвэршүүлдэг хамгийн тохиромжтой газар билээ. Хууль , татварын систем өндөр хөгжсөн улсад их хэмжээний мөнгө бэлнээр авч явах, байрлуулах нь гэмт хэрэгтэй холбоотой эсвэл адаглаад татвараас зайлсхийсэн хэрэгт унадаг бол Галаагийн хайрт Монгол оронд хэдэн зуун мянган долларыг улс төрч, бизнесмэн гэх хүмүүс нь бэлнээр нь тоолон байшин худалдаж авах ерийн үзэгдэл аж. Элдэв аргаар олсон мөнгөө цэвэршүүлэх хамгийн сайн арга нь казино тул мафи, казино хоёр ихэр төрсөн ах дүү нар юм гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Галаагийн хувьд хэлэлцээ, тохироо хийх гэж байгаа компаныхаа удирдлагуудтайгаа ойртож танилцана гэдэг тун завшаантй учрал нь ойлгомжтой. 

Адам энэ удаа Феррари (Ferrari) дээд хэсэг нь онгойдог (convertible) загварын уламжлал нь болсон улаан өнгөтэй машинтай ирж Галааг авав.  Казино нь хөлөг онгоц дээр байрлаж байлаа. Тус мужийн хуулиар “газар” нутаг дээр нь казино байгуулахыг хориглосон боловч зөвхөн “газар” гэсэн үгийн утга дээр тоглон хуулийн цоорхой ашиглан гол, нууранд байрлах усан онгоц дээр казино байгуулснаараа хууль зөрчөөгүй үйлдэл болон хувирчээ. Кент аль хэдийнээ ирчихсэн бүдүүн навчин тамхи зуун, пиво уунгаа покерийн ширээнүүдийг ажиглан хаана аль ширээнд суухаа сонгох гэж зогсож байв. 

Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Тэр мөрөөдлийн хамгийн түгээмэл нь хурданаар амархан баяжих хүсэл аж. Энэхүү хүний хүсэл, шуналыг сайн ажиглаж ойлгосон хүмүүс л анхны мурийтай тоглоомуудыг санаачилсан биз ээ. Гэхдээ хүн болгоны мөрөөдөл биелэх хэцүү, мөрөөдлөө бүтэхгүйг мэдэх бүр хэцүү байдаг. Хүн хүсэл мөрөөдлөө биелэхгүйгээ ойлгохоороо хэнэггүй нэг нь хувь тавиландаа даатгаж зөнд нь орхидог, хямарсан нөгөө дэх нь хурцадсан үедээ гунин гутарч амиа хорлодог бол, өөдрөг үзэлтэй хэсэг нь ирээдүйдээ итгэн хүсэл найдвар тээж явдаг. Энэ хэсэгт голдуу залуу хүмүүс орох боловч энэхүү бүлэг хэсгийн итгэл найдвараар нийгэм оршин тогтож хөдөлж хөгжиж байдаг мэт. Иймд энэ далдхан хүсэл мөрөөдлөө биелүүлэх аз таарч магадгүй гэж гэнэхэн хэсэг нь казиног зорьдог. Харин Галаа мэтийн хувьд зүгээр л зугаацаж цэнгэх гэж явж байлаа. 

Галаа $100-аар хэдэн нэгтийн болон тавтын чипүүдийг (казинод хэрэглэдэг дугуй пивар тооцооны нэгж) авлаа. Тэрнээс дээш мөнгө гарлагадахгүй. Мөнгөний гарз, хүн хамаагүй улайран хорсож шаралхахаараа илүү мөнгөө тавьж туудагийг Галаа өөрийнхөө туршлагаас анзаарсан.  Өөрөө ч гэсэн тоглоомонд муу гэдгээ мэднэ. Хамт явж байгаа нөхдүүд нь ойролцоогоор $500—аар чип авах шиг болов. Галаа чаддагаараа Black Jack буюу Монголд “21” татах гэж дэлгэрсэн хөзөр тоглохоор шийдлээ. Газар газарын заншил өөр гэгчээр газар газрын казиногийн Black Jack- ийн дүрэм үл ялиг ялгаатай тул эхлээд хүмүүсийн тоглож байгааг жаал харзнах нөгөө талаар үл ялиг мухар сүсгийн гэмээр бодлоор өөртөө ээлтэй байж магадгүй ширээ болон таарах тоглогчдыг хайн ажиглан зогсов. 

Нэг мэдэхэд мань хүний чипүүд нь дуусах дөхөж байхыг анзааран рулет дээр тавьж сүүлийн азаа үзье уул нь тоглоом эхлээд овоо хожиж явсан юмсан гэж бодсоор ширээнээсээ босонгоо нөгөө хоёроо хайлаа. Адам, Кент хоёр хоюулаа зэргэлдээ покерийн ширээнд суучихсан үзэж тарж байлаа. Адам нилээн алдаж байгаа бололтой нүүр нь улайчихсан хор шар нь хөдөлсөн аятай сууна. Галааг дэргэд нь ирэхийг анзаарах сөхөөгүй байв. Хүн алдаад ирэхээрээ шархаа нөхөх гэж улам улайран тоглож бүр ихийг алддаг сэтгэхүйн онцлогийг ашиглан казино мөнгө хийдэг юм шиг. Галаа ч гэсэн алдасан мөнгөө олж авмаар санагдан дахиж нэмж чип авах санаа төрсөн ч өөрийгөө хүчээр хорин, бага чипээр тоглодог автоматууд дээр тоглодог ч юм бил үү гэсэн шүү юм бодон зогсов. Харин Кент тун сэтгэл хангалуун навчин тамхиа зуусан шиг суун, ийшээ тийшээ харангаа Галааг олж хармагц гар дохин мэндчилэн дуугарлаа. Кентийн дууг сонссон Адам гэнэт Галааг олж харан хэдүүлээ ганц хоёр пиво уухуу даа гэхэд Галаа тэгж онгодоо оруулахгүй бол болохгүй юм байна гэж хэлээд инээмсэглэв. Адам удалгүй улайсан царайтай юм босож ирээд Галааг дагуулан Кент дээр очин түр завсарлаж пиво уух уу? гэв. Кент одоохон гэснээ та хоёр пиво ууж бай би удахгүй та нартай нэгдэе гээд үлдлээ. 

Покэр тоглоход сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, эсрэг талын дарамт, довтолгоог ажрахгүй өнгөрөөх, бусдын эсрэг сэтгэл зүйн тоглолт хийх зэрэг чадварууд их чухал билээ. Түүнчлэн мэдрэмж, совин, гүйлгээ ухаан, математик сэтгэлгээ, заль, харааны тогтоолт, луйвар, мэдээж аз гээд олон зүйл болон чадварууд хэрэгтэй. 

Адам, Галаа хоёр пиво уунгаа өөрсдийн намтар түүхээ ярилцав. Адам бол еврей (жүүд) эхтэй учраас еврейн заншилын дагуу эцгээрээ биш эхээрээ баримталж явдаг учир аав хэдий еврей биш ч еврей хэмээн тооцогддог аж. Ер нь еврей нар нь дотроо шашин үзэл, гарал үүслээрээ ялгардаг боловч Ашкенази жүүдүүд  хэмээгчид нь хамгийн хүчирхэг нь юм. Адам бол  Ашкенази жүүд гаралтай байв. Сүүлийн үеий IQ –ийн судалгаагаар бол  Зүүн азийнхан  (Хятад, Солонгос, Японууд) 105, цагаанууд 100, латин америкууд 85, Өмнөд Азийнхан болон Хойд Африкууд 85, Сахарын цөл хавийнхан болон Карибийн тэнгисийнхэн 70 оноотой. Гэтэл Америкийн Ашкенази жүүдүүд 103-110, Өмнөд Африкийн Бушмэнүүд 60 оноотой байгааг харахад сонирхолтой. Монголчуудын IQ-г эдгээр судалгаануудад тухайлан нарийвчилж хийгдээгүй боловч Хятад 100, Орос 96 оноо авсаныг харгалзан энэ хоёрын дунджаар авч үзэн 98 гэж үздэг. Хэрвээ бид зүүн азийн ард түмэн мөн бол бидний оноо тэднийхтэй адилаар 105 байж болох талтай. Гэвч  Р. Линн, Т. Ванхэнен нарын “IQ ба үндэстнүүдийн баялаг” (“IQ and the wealth of nations” By Richard Lynn, Tatu Vanhanen) номонд бичсэнээс дүгнэлт хийхэд оюуны чадавхи улс орны хөгжил хоёр шууд хамааралтай юм шиг. Энэ утгаар нь аваад үзвэл өнөөгийн ядуу зүдүү Монголчуудын оюуны чадавхи өндөр бус гэж үзэн IQ нь доогуур байх талтай. Тийм боловч хүний оюун ухааныг бүрэн хэмждэг хэмжүүр хийх нь боломжгүй. Яагаад гэвэл хүн олон талтай сэтгэдэг, боддог ажээ. Хүний ухааныг математик сэтгэлгээ, хийсвэр сэтгэлгээ, хөгжмийн сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ гэж олон ангилж болох тул тэр болгоноор нь үнэлбэл өөр өөр дүн гарах. Тэгэхлээр IQ нь өнөө үеийн хамгийн боловсронгуй үнэлэмж боловч дан ганц IQ–аар хүний оюун ухааныг хэмжих нь учир дутагдалтай гэж Галаа боддог. 

Ямар ч байсан өнөөгийн ертөнцийг барууныхан тэр тусмаа Америкууд авч яваа нь үнэн билээ. Америкт дотроо эдгээр Ашкенази жүүдүүд эдийн засаг, улс төрийн асар их нөлөөтэй. Тэд тоглоомийн дүрмийг зохиож энэ дүрмээс гарсан хэнийг ч далдын хүчирхэг гараараа няц даран сөнөөж байгаа бус уу? Энэхүү тоглоомын дүрмэнд дургүйцэж өөрийн байр сууриа эзлэн өөрийн дүрмээрээ тоглох гэсэн Герман, Япон улсууд нь дэлхийн 2-р дайнд навс цохиулан хэрээ мэдрэн АНУ-ыг үг дуугүй аялдан дагагч болжээ. Тийм боловч эдгээр улсууд нь ухаан заран өөрийн бодлоор яван АНУ тэргүүтэй Англо-Сакс гаралтай улсуудын зохиосон өөрсдийнхөн дүрмээр тэдний эсрэг тоглолт амжилттай зохион байгуулан зарим талаар тэднийг хожин баян гүрний зиндаанд эргэн суужээ. 

Удалгүй Кент хүрээд ирлээ. Өнөөдөр түүний азтай өдөр байжээ. Покерч муугүй тоглодог бололтой ямарч байсан авч ирсэн мөнгөө хоёр дахин өсгөсөн гээд л тун баяртайгаар пиво залгилав. Одоо л Галаагий хөдөлдөг цаг ажээ. Манай хүн Давидтэй тохирохгүй байгаа асуудлаа Кентийн зан сайтай байгаа энэ үед цухуйлган гүйцэлдүүлэх хэрэгтэй. Мэдээж баз хүргэн нь байсаны хувьд Адам “нэг их юм” хэлэх нь гайгүй байх гэж бодов. Галаа Кентэд хандаж “өнөөдөр их сайхан аз хиймортой өдөр байна шүү” хэмээн “энээ тэрээ” үг хэлэн тал засан дэмжихэд Кент тийм шүү “өнөөдөр чиний ажил хэрэг хэр явж байна даа” хэмээн ёс төдий асуухад Галаа өлгөж аван нэг их сайнгүй байнаа танай менежер Давидтэй нэг л сайн хэл амаа ойлголцохгүй байна. Жишээ нь; утсаар хэрэглэгчидэд туслалцаа, дэмжлэг өгөх төвийн асуудал буюу дуудлагын төв (Call centre) дээр танайхан Австралид зах зээлээ өргөжүүлсэн тохиолдолд орон тоо, хүн хүчээ нэмэгдүүлж. тэр оффисоо өргөжүүлэх зардал гаргах нь мэдээж боловч тэртэй тэргүй зах зээл чинь өргөжиж танай орлого нэмэгдэх байтал энэ талын зардалын асуудлыг манайтай байгуулах гэрээ хэлэлцээ дээр тусгаж биднээс мөнгө саах, эсвэл биднийг өөрсдөө Австралид  Call centre –ээ байгуул гэдэг чинь жаал тийм байна. Уул нь нэг л газраа төвлөрөөд хэрэглэгчидэд дэмжиж туслах дуудлагын төв байвал зүгээр ш дээ.  Танай дуудлагын энэ төв чинь Энэтхэгийн Бангалор хотноо байдаг юм байна. Хямдхан оффисийн түрээс, маш бага мөнгөөр цалинжуулсан буюу бараг самраар л төлбөр төлөн (paying nuts) тэднийг ажиллуулж байгаа шүү дээ гэв. Ер нь 1990-ээд оны дунд үес интернэт телефоны хөгжилтэй холбоотойгоор Филлипин, Малайз, Энэтхэгт барууны орнуудын дуудлагын төв байгуулж ажилуулах болжээ. Ингэснээрээ хуучин баруунд байдаг дуудлагын төвүүдээс хамаагүй бага зардлаар ажиллуулах болсон бөгөөд энийгээ бас нэг төрлийн outsourcing гээд хөөрхөн нэр өгчихнө.  Хөгжиж байгаа орнуудын голдуу залуучуудыг англи хэлний түвшингээр нь шалгаж аваад хэдэн сарын англи хэлний дуудлага засах хичээлд суулгаад л тавьчихна. Тэдэнд эрхэлж буй алба үүргээс нь шалтгаалаад $200-$500-ийн цалин өгнө. Энэ нь тэндээ тун дажгүй цалинд тооцогдон олон залуусыг татдаг ажээ. 

Кент Галаагийн нүд рүү эгцэлж хэдэн хором харсанаа зүгээрээ энэ асуудлаа шийдсэн гэж тооцоороо гэж хэлэв. Галаа баярласнаа илэрхийлж хэлэнгээ дотроо аргагүй л капиталист байна шүү энэ асуудал дээр дуртай дүргүй л шийдэж байна даа гэж бодов. Харин Кент дотроо зальтай ази гэж бодонгоо, Галаа ажлын асуудлаа офистоо шийдэж байвал яасан юм бэ? хэдүүлээ одоо хэрхэн сайхан хөгжихөө бодоцгооё гэв. 

Тэрүүхэн хавьд бөөн шуугиан дэгдээд л явчихав. Хэн нэгэн ихээхэн мөнгө хожиж байгаа бололтой баярлаж хөөрсөн хүмүүсийн дуу хадаад эхлэлээ. Галаа сониучирхан очтол казиногийн хамгаалалтын албаны хүмүүс нь тэр хавьд аль хэдийнээ ирчихсэн байдлыг ажиглаж байлаа. Тэдний толгойлогч бололтой хацар дээрээ сорвитой, хүйтэн харц, цоохор царайтай, өмнөд Европын төрхтэй, туранхайвтар эр байдлыг нэвт шувт ширтэх мэт нүд алгасалгүй харан элдэв луйвар булхай байгаа эсэхийг шалгаж байгаа мэт дилер, азтай тоглогч хоёрын үйлдэл болгоныг анхааралтай харж байлаа. Үе үеийн казиногийн түүхэнд элдэв ов мэх, хууралт гарч байсан. Үүнийг шалгах, хянаж байх нь тэндхийн хамгаалалтын албаны бас нэг үүрэг мэт боловч иймэрхүү хүйтэн царайтай эрс байдагийг бодоход казино нь мафитай холбоотой нь нотлогдох мэт.  Гэхдээ казинотой холбоотой луйвар ямагт дотор талаасаа холбоотой байдаг түүхтэй.

Ё. Гантулга 

2009 оны 11 дүгээр сар 12 

http://gantulga.wordpress.com

Биржийн арилжааны гол номуудын нэг

John J Murphy – “Technical Analysis Of The Financial Markets”  Миний бодлоор нилээн сайн ном шүү!

Эндээс татаж авна уу!:

Монгол Понзи схем

Монгол Понзи схем

Өнөөгийн дэлхий ертөнцийг хөрөнгийн биржийн үйл ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Энэхүү ертөнцөд асар том луйвар үе үе явагдаж ирсэн түүхтэй бөгөөд харин үүнтэй төстэй үйл явдал Монгол орны маань улс төрд хэрхэн өрнөж байгаа тухай өөрийн бодлоо уншигч таньтай хуваалцахаар энэхүү бичлэгээ бичиж суунаа. 

Хүмүүсийн хамгийн их сонирхдог сэдвийн нэг нь хэрхэн их мөнгийг хурдан шуурхай олох вэ? гэдэгт байдаг юм. Хэрвээ хэн нэгэн маш хурдан, амархан аргаар мөнгө олж баяжуулж чадна гээд л зар  тавих юм бол бусдын сонирхолыг асар их татна. Орчлон ертөнц уужим юм болохоор одоо ч, ирээдүйд ч амар хялбар арга замаар хурдан мөнгө олж болно гэдэгт итгэдэг хүмүүс зөндөө байсаар ирсэн, байсаар ч байна, байсаар ч байх болохоороо баланд шунах зөгий мэт олныг шавуулдаг амттай сэдэв аж. Чухамхүү энэ гэнэн хүсэл, шунал дээр нь үе үеийн луйварчид тоглосоор иржээ.

 Энэхүү луйвар хийдэг аргуудын нэгийг орчин үеийн санхүүгийн ертөнцөд Понзи схем гэж нэрлэдэг болно. Тэгэхлээр Понзи схем гэж юу юм бэ? гэдгээ товч тайлбарласуй.

Хүн төрөлхтөн капиталист эдийн засгийг байгуулахдаа санхүүгийн хэд хэдэн чухал систем бий болгосон билээ. Хамгийн эхэнд банк байгуулж, мөнгө төвлөрүүлэн, хөрөнгө оруулалт хийдэг болсон нь чухал ололт байсан боловч шинээр бий болсон нийгмийн мөнгөний болон хөрөнгө оруулалтын эргэлтэд энэ нь хангалттай байсангүй.   Тиймээс дараагийн шатанд хөрөнгийн биржийг бодож олсноор мөнгө, хөрөнгө оруулалт хоёрыг шууд холбон өгч, орчин үеийн капиталист нийгмийн хөгжилд том түлхэц болжээ. Гэвч их мөнгийг дагаж, хүний хүсэл шунал, шуналыг дагаж луйвар, гэмт хэрэг явдгаас хойш санхүүгийн зах зээлд луйврын хэрэг байнга гарах магадлал ихтэй билээ.

1920 оны эхэн үед Америкийн эдийн засаг тун хурдацтай хөгжиж байлаа. Энэхүү хөгжилтэй холбогдон хүмүүс ч хувьцааны наймаа ид сонирхож байв. Гэтэл Чарлиз Понзи (Charles Ponzi) хэмээх итали гаралтай цагаач 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг 2 дахин өсгөж чадна гэж зар тараан өөрийн компаниа ажиллуулж эхэлсэн байна. Төлөөнийхөө хүмүүст ч гэсэн сайн мөнгө төлж байлаа. Хэрхэн мөнгөө арвижуулах үйл ажиллагаагаа тайлбарлахдаа International reply coupon (IRC) хэмээх тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэжээ. Одоогийн Монголынхоор бол валютийн “чэнж” арай боловсноор тайлбарлах юм бол FOREX дээр тоглох гэх юм уу даа. Тухайн үеийн нэртэй сонины нэг the Boston Post энэ тухай нийтлэл тавьсанаараа мань хүний бизнесийг улам гааруулав.

Гэвч өнгөрсөн зууны эхээр түүнийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчлэн нийтлэснээрээ the Boston Post сонин 1921 оны сэтгүүл зүйн дээд шагнал болох  Pulitzer Prize авсан түүхтэй. Үнэндээ мань хүний ажиллуулах систем их энгийн байлаа. Аль болох олон хүнд өндөр амлалт өгөөд, хөрөнгө мөнгө цуглуулан, түрүүчийн хүмүүст нь өгөх маягаар санхүүгийн пирамид босгох замаар явагджээ. Анх хөрөнгө оруулсан цөөхөн хүн хожиж, ( тэд нь өөрсдөө ч мэдэлгүй энэхүү луйврын сурталчилгаа болж байсан юм) үлдсэн олонхи нь юу ч үгүй хоцорсондоо. Энэ үйлдлээрээ ноён Понзи нэрд гарч түүхэнд үлдсэн ба хожим энэхүү луйврыг Понзигийн схем, санхүүгийн пирамид гэж нэрлэх болсоон. Яг ийм үйлдэл хожим 1990-ээд оны сүүлээр Монголд давтагдаж, “Жавхланг бүрдүүлэх сан” гэх зэрэг хэдхэн сарын дотор мөнгийг хэд дахин өсгөдөг, дэлхийд хаана ч байдаггүй Монгол ген, ухаанаараа бодож олсон, дэлхийд хаана ч байдаггүй ашигтай бизнесийн зарын дагуу олон хүн луйвардсаныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Хамгийн сүүлд Понзи схемийн дээд амжилтыг Нью-Үоркийн еврей хорооллоос гаралтай Бернард Мадоф   (Bernard Madoff) тогтоож, зарим эх сурвалжийнхаар бол $40 миллиард долларыг олон арван жилийн турш хууран мэхлэж луйвардсан нь 2008 оны үед илэрч, том шуугиан дэгдэж билээ. Бернард Мадоф NASDAQ мэтийн  орчин үеийн анхны электрон биржийг ашиглан асар их мөнгө завшиж, тун тансаг амьдралаар амьдарч байснаар барахгүй санхүүгийн ертөнцөд тун нэр нөлөөтэй байж, сарын тогтмол нэг хувийн хүүгийн өсөлтийг зарлаж байсан юм.  Цаг хугацааны хувьд эдгээр луйврууд нь эдийн засгийн их хямралын өмнө болж байсныг анхаарахгүй өнгөрч болохгүй мэт.

Тэгвэл өнөөгийн Монгол орон дахь Понзи схем нь улс төрийн хүрээнд явагдаж улс төрчид, нам нь сонгуулиар их мөнгө амлан сонгогчдыг худалдан авч сонгогч олны бэлэн мөнгөнд шунах гэнэн сэтгэлгээн дээр тоглон, өнөөдрийг аргацаан ирээдүйг аргалж байгаа нь ноён Понзигийн арга замаар л явж байна гэсэн үг. Монголчуудынхаа амар хялбар аргаар мөнгө олох хүсэл шунал дээр тоглон, өнөөгдрийн мөнгөөр маргаашыг аргацаан улс төр хийж байгаа эдгээр улс төрчид Монгол улсын маань ирээдүйд цохилт өгөн нурааж, улс орноо сүйрлийн зам руу хөтөлж байна. Та бидний татвар, төсвийн мөнгөөр л сонгогчдыг өөрсдийг нь худалдаж авч байгаа юм шүү дээ! Хэрэв энэ мөнгөөрөө өнөөдрийн тулгамдсан олон асуудлуудыг шийдэх замаар зарцуулсан бол энгийн хүмүүс ч , улс орон ч хожих байсан бус уу? Жишээ нь: Эрүүл мэндийн тогтолцоо болон даатгалын систем муугаас олон Монголчууд гадаадад эмчлүүлэн, өнгөц харахад хувийн мөнгө  үнэн хэрэгтээ улс орныхоо баялгийг гадагшаа зөөж байна. Хэрэв орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг ядаж нэгийг барьсан бол өчнөөн хүн эрүүл мэндээрээ, цаг хугацаагаараа хожоод зогсохгүй тэр хүмүүсийн гадагшаа барьж явсан мөнгө Монголдоо үлдэн байр байшин, эсвэл ямар нэгэн бараа үйлчилгээ болон хувирч Монголчууд нийтээрээ хожих байлаа.

За тэгээд сонгуулиар мөнгө амлахаас гадна мөнгө өгдөг нь бүр улаан цагаандаа гарч, хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл болчихсоныг аймшигтай юу, эмгэнэлтэй юу гэдгийн аль алинаар нь хэлэхэд хэцүү л байна.

Санхүүгийн хямрал нэг л өдөр гэнэт бий болоогүй юм. Олон жилийн санаатай, санаагүй буруу дутуу бодлого нэг л өдөр анхны чичэргээгээр тэсрэн илэрч томоохон сүйрэл авчирдагийг хүн төрөлхтөний түүх харуулсаар ирсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд Понзи гуай шоронгоос суллагдан гарч ирээд, ихэд ядуу зүдүү, хүнд амьдрал дунд зовж нас барсан бол Мадофт оноосон ялаар бол хэзээ ч шоронгоос гарч ирэхээргүй юм байна лээ. Харин энэ маягаар бусдын итгэлээр тоглон, өнөөдрийг аргацаан, ирээдүйн их хямралд бэлдэж байгаа манай улс төрчид болон намуудад ард түмэн тэр үед ямар ял оноох бол? Дахиад хувьсгал хийх юм бол ч Монгол орон тэсэхгүй биз ээ!

  Ё. Гантулга

2009 оны 10 дугаар сар 28

http://gantulga.wordpress.com

 

 

Монгол зураг-7-р хэсэг

Түрүүч нь Монгол зураг-6

Нэг дэхийн өглөө бол Галаагийн хувьд хамгийн дургүй өдөр. Учир нь хагас, бүтэн сайны урт амралтын дараа өглөө эрт босож ажилдаа явна гэдэг бие, сэтгэлийн хувьд хүндрэлтэй өдөр шиг санагддаг. Яагаад ч юм энэ өглөө нэг л хамаг бие нь хүндэрсэн, сэтгэл санааны хувьд тааламжгүй санагдана. Манай хүний хувьд томиллолтоор явж байгаа болохоор заавал өглөө эрт сэрэх албагүй байсан ч нэг дэх өдрийн өглөө эрт сэрчихдэг дадлынхаа дагуу нэг л босох дургүй нүдээ анисан чигээрээ хагас зүүдлэх, бодохын завсар сэрүүн хэвтэж байлаа.

Ямар ч байсан өнөөдөр өөр рүү нь “Гео систем” –ийн Давид утасдах болно гэдгийг тааварлаж, түүнтэй ямархуу тактикаар юу ярих уу, тэдний зүгээс ямар нөхцлүүд ирж болохыг тааварлан бодно. Галаа ямагт хүнтэй хэлэлцэхийн өмнө юу ярихаа бодонгоо эсрэг талаасаа ямар хариу үйлдэл гарч болохыг тооцоолохыг хичээдэг нь, түүний аливаа ажил үйлсээ амжилттай бүтэх үндэс нь болдог.

Заншил болсныхоо дагуу хамгийн түрүүнд лаптопоо асаан имэйлүүдээ шалгаж эхлэв. Дараа нь шаардлагатай гэсэн мэдээллүүдээ өөрийн орох дуртай сайтуудаас авлаа. Өглөөний цайгаа уунгаа энэ бүхнээ амжуулна. Боссоос нь имэйл иржээ. Хэрэв “Гео систем” дахин асуудлыг хэлэлцэхээр бол баримтлах ерөнхий зааварчилгаа, зөвлөгөө явуулжээ.

Хоёр цагийн дараа гэхэд “Гео систем”-ээс утасдсаны дагуу мань хүн хүлээлгийн танхимд нь зогсчихсон Монгол зургаа харсан шиг зогсож байлаа. Жонтэй тохиролцсоны дагуу Монгол зургийн үзэсгэлэнг Австралид зохион байгуулж болох юм байна. Тэгвэл татварын чөлөөлт, хөнгөлөлт олж авдаг тухай Жоны яриаг бодонгоо өөртөө хэр ашигтай байж болохыг тооцоолох гэж хичээж байв. Хэрэв Жоны ярьсанаар өнөө үед Монголыг сонирхох сонирхол нэмэгдэн, Монгол зургийг дундаж давхаргын дээд хэсэг нь сонирхож байгаа бол яагаад дуудлага худалдаа зохион байгуулж,  хаусын үнэ хүргэж чаддаггүй юмаа гэхэд машины үнэд хүргэж болохгүй гэж. Гол нь зөв менежмэнт, сайн сурталчилгаа, хаа газар бизнес амжилттай явахад сайн танилууд хэрэгтэйг бас бодоод амжив. Жон харин энэ талаар туршлагатай нэгэн гэдгээ хэлж, хожим нь гэртээ урин уугуул Австралиудын зураг хэрхэн үнэ хүрдэг тухай ярьж өгсөнсөн. Жоны хэлснээр бол түүнд байгаа зарим зураг $300,000 гаран Австрали долларт хүрдэг ажээ.

Жонтэй, Галаа анх буудлагын клубт танилцсан юм. Галаа хааяа уйдахаараа буудлагын клубт очин шиддэг тавгийг shotgun –аар (Монголчуудын нэрлэдэгээр дарвинк буюу шувууны буу) буудаж байхдаа танилцсан. Жон бол өндөр нуруутай бүдүүн эр байлаа. Галаагийн хажууд  “BERETTA” фирмийн ойролцоогоор $10,000-20,000 үнэтэй мөнгөн  сийлбэртэй  хоёр амтай буугаар буудаж байсан нилээн чинээлэг маягийн хүн харагдаж байв. Тун ч сайн буудаж байсан. Удалгүй уйдсан бололтой Галаатай яриа өрнүүлэн танилцаж бууны тухай жаал хуучилж билээ. Үнэндээ Галаа бууг нь сонирхон асууж яриа эхлүүлсэн л дээ. Галаагаас ихэнх Ози (Австрали) хүний адилаар хятад уу? япон уу? солонгос уу? гэж асуусан аа алин ч биш гэхийг сонсоод асуулт нь мухардав. Галаа өөрийгөө Монгол гэж хэлээд Монголын тухай дуулсан уу? гэж асуухад Монголын тухай бага зэрэг ойлголттойгоо хэлэн, улмаар уран зургийн сэдэв рүү халин орж билээ.

…Удалгүй Давид инээд алдсаар гарч ирлээ. Түүний үл ялиг ихэмсэг, үл тоомсорлосон анхны харьцаа нь ул мөргүй арилж, аль болох нөхөрсөг найрсаг хүний дүрийг үзүүлэхийг хичээнэ. Аргагүй л дээ. Дэд ерөнхйилөгчөөсөө ажлынхаа чиглэлийг авч, түүний Галаад талтай, хэлцэл байгуулах сонирхолтой байгааг ойлгосон, дээр нь магадгүй Галаатай баз хүргэний холбоотойг мэдсэн бол амиа аргацаан, эвтэйхнээр байдлаас мултарч чаддаг ихэнх хүмүүсийн адилаар саймширч байлаа. Үүдний ресипшн хүүхний хүсэлтийн дагуу ёс төдий visitor card-ийг бөглөөд энгэртээ нааснаар уулзалтын өрөө рүү нь зүглэв.

Одоо болтол цагаан арьстан хүн бусад улс үндэстнээс дээгүүр гэсэн бодолтой зарим хүмүүс байх бөгөөд үүнийгээ ил гаргахгүй нуухыг хичээдэг боловч аяндаа ярианы хандлага, үйлдлээрээ илэрхийлээд байдаг. Мань хүний байдал нь зарим цагаануудын адилаар ази хүнээс давуу, тэд дуугүй ноомой гэж үздэг нь харагдаж байлаа. Ер нь гадаадад байдаг ихэнх зүүн азиуд нь  Хятад цагаач нар. Тэд нь голдуу “номын” томоотой, дуугүй, хүлцэнгүй хүмүүс байдаг болохоор ихэнх цагаанууд, харууд ази хүнийг тэгж төсөөлдөг. Учир нь нэгд: орчин үеийн хятад цагаач нарын ихэнх нь боловсролтой, их дээд сургуулиар дамжиж ирсэн. Хоёрт: эрт дээр үеээс Хятад орноос амьдралын эрхээр маш ядуу ноомой барлаг хүмүүс Америк зэрэг оронд төмөр зам тавих зэрэг хүнд хэцүү ажилд бараг хагас боолын маягаар ирсэн аж. Тэр үедээ ч Хятад хүн тийм байхаас өөр аргагүй нь Манж-Монголын хамтарсан дарлал, булаан эзлэлтэд автан эх нутаг дээрээ хавчигдан ядуу зүдүү явсантай холбоотой байх. Гуравт: ази хүн нь бусад арьстангуудыг бодоход илүү тайван, дөлгөөн сэтгэлийн хөдөлгөөн багатай, дуугүй шинж чанартай.  Энэ шинж чанараасаа болдог юм уу? гэмт хэрэг хийгээд байх нь харьцангуй бага сэтгэлийн хурц хөдөлгөөн илэрхийлж огцом аашилдаггүй. Дөрөвт: ихэнх зүүн азийнхан бие бялдарын хөгжлөөр сул дорой байдаг. Дээрх шалтгаануудын улмаас зүүн азийн зарим хүмүүс өөртөө итгэлгүй мэт харагдана. Иймээс зарим цагаанууд энийг буруугаар ойлгон азиудад дээрэнгүй хандах гэсэн оролдлого гаргадаг.

Гэвч Галаа Давидын санасан шиг тийм хүлцэнгүй ноомой, гарын аясаар хүн биш байлаа. Харин ч тун хэгжүүн, шазруун заримдаа довтолгооны шинжтэй ярьж, хэд хэдэн асуудлаар санал зөрж байгаагаа хэлж, өөрийн бодлоо хамгаалан зарим өөрчлөлтийг гэрээнд хийх санаатай байгаагаа тайлбарлаж байв. Пол тохиолдлоор дэмий хүнийг сонгож явуулаагүй юм. Эхний ээлжинд Галаа шиг цагаа тулахаар хатуу, шазруун хүнийг явуулж гэрээний босгуудаа өөрийнхөө талдаа өндрөөр тавьж эхлүүлэх нь, дараагийн нарийн хэлцэлд буулт хийж байгаа дүрээр оролцож, бага зэргийн ашигтай зүйлүүд тусгахад хэрэгтэй гэж үзсэн тактик хэрэглэжээ. Галаа ч гэсэн өөртөө итгэлтэй  байсан нь, баз хүргэнийхээ дэмжлэгт найдаж байгаа тул сайн мод атгасан хөзөрчин шиг зоригтой, итгэлтэй дуугарч байв. Аливаа гэрээ хэлцэл гэдэг нь нэг талаасаа сэтгэл зүйн хүнд хүчир тулаан, зарим талаар өөрийнхөө санаа үйлдлийг нуусан жүжиглэлт байдаг. Галааг ерөнхий тохиролцоонуудыг хийн гэрээний араг ясыг босгосны дараа түүний компаны босс Пол юм уу эсвэл, хууль болон бизнесийн зөвлөхүүд гэрээнийхээ үг, үсэг, цэг таслал болгоны төлөө хатуугаар хэлбэл байлдах, зөөлнөөр хэлбэл нягталж үзэх болно. Цаг нь тулаад хууль, шүүх болоод ирвэл заримдаа цэг, таслал яаж тавьсанаас шалтгаалан гэрээний утга агуулгыг тайлбарлан ялалт ялагдлаа шийдэх нягууртай.

Давид үндсэндээ хуучин Канадын компанитай байгуулсан гэрээг үндэс болгон ярьж, хэлцэл хийж байгаа гэж хэлсэн ч, Галаа мань хүнийг тэрнээсээ илүү өөрийнхөө компанид ашигтай гэрээ хийх нөхцлөөр үзэж байгаа байх гэж сэжиглэж, эхнээсээ хатуувтар байлаа. Мөн анх уулзахад ихэмсэглэж байсныг нь санагалзаж, жаал шазруун байж “хандыг нь” дарахгүй бол болохгүй хүн гэж бодов. Нөгөө талаар дээр дурдсанчлан түүнд тэдний компаний дэд ерөнхийлэгчийн дэмжлэг гэсэн том хөзөр түүний гарт атгаастай байсан.               

Галаа босоод өрөөн дотор жаал холхисноо нэг талын хана дүүргэсэн цонхны өмнө очиж зогсон, түр бодолд автагдлаа. Ер нь жаал тавгүйтэж бухимдахаараа манай хүн өрөөндөө холхиж нааш цааш алхах заншилтай. Цонхоор тээр доор хүн, машинууд өчүүхэн жижиг тоглоомууд мэт бужигнана. Хэрвээ энэ компанитай манай компани гэрээ байгуулвал хоёр компаний хувьцаа хэр өсөх бол, одооноос хувьцаа худалдаад авбал ашигтай байх бол уу гэж бодов. Хүн ямар ч тохиолдолд өөрийнхөө эрх ашгийг бодож явдаг аж.  Өнөөгийн ертөнцөд хүний хүч хөдөлмөрөөр бий болсон баялгийг цөөн тооны санхүүчид хийсвэрээр өсгөн, буруулж тоглож байх нь заримдаа учир нь үл ойлгогдох мэт. Дөнгөж өчигдөрхөн хувьцаа нь үнэ хүрч ашигтай ажиллаж байсан компани, далдын хүчирхэг санхүүгийн ертөнцийн нөлөөгөөр хувьцаа нь унаснаас дампууран модоо барьж байдаг нь гайхалтай. Гэтэл тэр компаний ажиллагсад, үл хөдлөх хөрөнгө бүх юм л хуучнаараа байж л байдаг. Гэнэт ашигтай ажиллах аргагүй мэт болон үнэлгээ нь хэд дахин буурах нь хачирхалтай бөгөөд тэр их хувьцаа болон бусад оруулсан хөрөнгө мөнгө хаачваа гэмээр. Тэгэхлээр нэг талаар энэхүү хувьцааны үнэлгээнүүд хуурамч хийсвэр мэт. Бас нөгөө талаар асар том тоглоом явагдан, өнөөгийн ертөнцийн үй олон хүмүүсийн шоргоолжийн мэт хөдөлмөрөөр босгосон эд баялагийг тэдгээр санхүүгийн ертөнцийн далд хүчин зохицуулаад байгаагаараа тэдгээр ажиллагсад мөн бусад жирийн хүний аж амьдралын эх үүсвэр, цаашлаад хувь заяаг нь өөрчилж зохицуулдаг бурхад юм уу гэлтэй. Ямар ч байсан Карл Маркс “Капитал” зохиолдоо капиталист системийг шүүмжлэн бичиж байсан нь зарим талаар үнэний хувьтай ч юм шиг. Гэхдээ Галаагийн бодлоор тэдгээр хувьцааны уналтаар алга болсон мөнгө хөрөнгийг энергийн хэлбэрээр алга болсон гэж тайлбарлаж болмоор. Яагаад гэвэл маш их шатахуун, цалин хөлс (шууд утгаараа нэг хэсэг нь хоол хүнсэнд зарцуулагддаг), цахилгаан энергид тэдгээр мөнгө, хөрөнгө шингэн алга болдог билээ.

Давид: Галаа чи тэгээд дээрхи асуудлуудыг дахиж судалж үзээд, төв оффистойгоо холбогдсоны дараа маргааш хоюулаа дахин ярилцвал яасан юм бэ? гэснээр Галаагийн бодлыг тасалдуулав. Галаа ч бас тэгж бодож байв. Өрөөний утас дуугарснаар мань хоёрын яриа тасалдлаа. Дэд ерөнхийлөгч Адам нь утасдаж, Галаатай уулзах хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Арваад минутын дараа гэхэд Галаа Адамын өрөөнд яваад орсон байлаа. Адам дотноор инээмсэглэсээр босож ирээд Галааг суухыг урив. Ханандаа янз бүрийн сэртификатуудаа өлгөжээ. Ширээн дээр нь Женнигээс авхуулаад ойр дотны хүмүүсийнхээ зургуудаа байрлуулж. Галаагийн ажил хэргийн талаар ярилцсанаа хоюулаа Кент Конлонтой ( компаны ерөнхийлөгч) уулзая гэв. Кентийн өрөө рүү дагуулан явангаа Кентийгээ сайн залуу өөрийнхөө сайн найз чамд таалагдах болно гэлээ. Явсаар хаалгыг нь ёс төдий тогшсон болоод өрөө рүү нь зөвшөөрөл өгсөн хариу хэлэхтэй нь зэрэгцээд орлоо. Кент өргөн цэлгэр өрөөнийхөө алс хойморт заларч байснаа босч ирэн, Галаатай гар барив. Хар үстэй, хар хүрэн нүдтэй, дунд зэргийн нуруутай, махлагдуу газар дундын тэнгисийн орчимын царай төрхтэй эр байлаа. Тун найрсаг аятайхан эр аж. Ер нь баруунд том босс болох тусмаа л инээмсэглэсэн найрсаг зан нь нэмэгдээд байдгаараа, Монголд том дарга болох тусмаа ихэмсэг дээрэнгүй болон ярваганаж бусдыг үл ойшоон дээрээс хардагаараа эрс ялгаатай. Кент бол ирланд эцэгтэй, итали эхтэй католик шашины гаралтай хүн байлаа. Өөрийн хамтрагч Адамын худ ургын холбоотой хүн гэсэн утгаар Галаад ач холбогдол өгөн найрсаг хандаж байв. Уран зураг, хурдан морины уралдаан зэргийг сонирхдог гэнэ. Хааяа зугаагаа гаргах төдий покер тоглодог ажээ. Мань гурав буу халснаар Галааг орой хийх юмгүй уйдаж буйг сонсоод, казино явъя гэж тохиролцов.

“Гео систем”-ээс гараад Галаа эртхэн буудал руугаа харихаар шийдэн алхаж явахдаа, өөрийн эрхгүй Энхээг бодож явлаа. Яагаад түүнийг бодоод уулзах гэж хүсээд байгаагаа эргэцүүлж байлаа. Энхээ шиг хүүхэн уул нь Галаагийн тооцоонд орох ёсгүй байв. Мань хүн эхнэр хүүхдээсээ салсанаас хойш дахиж хайр сэтгэлийн асуудал дээр няхуур үзэх хэрэгтэй болсон. Болж өгвөл авгай авахгүй байх, хэрэв авгай авбал урьд нь гэр бүл зохиож, амьдрал үзсэн хүүхэдтэй хүүхэн биш, хуучин эхнэр Аннаасаа хамаагүй залуу сайхан хүүхэн авна даа гэж бодож байсан. Тиймээс ингэж таалагдаад байгаа Энхээг аюултай хүн, гай болоод дурлаж орхивол хяналтаа алдаж магадгүй учраас дахиж уулзахгүй, холбоо барихгүй бол удахгүй мартагдана гэж бодон аль болохоор бодохгүй байх хэрэгтэй гэж шийдлээ. Бүр арга ядвал адилхан төстөй царай, зүстэй янхан авч асуудлыг шийдэн тэр хүүхнийг мартах хэрэгтэй гэж дотоод сэтгэлдээ үүрэг өгөв.

Үргэлжлэл бий…

Ё. Гантулга

2009 оны 10 дугаар сар 28

http://gantulga.wordpress.com

Зүрхний шивнээ

Анх тэрэнтэй харц тулгараад нэг л сонин мэдрэмж төрсөнсөн. Тэр хэдхэн агшинд хүсэл, тэмүүлэлийн дуудлагыг надад тэр бэлэглэсэн байжээ. Гэвч тухайн үедээ би юу болж байгааг бүрэн гүйцэд сайн ойлгоогүй байлаа. Зүгээр л сайндаа хэн хэнээ сонирхсон эсрэг хүйстний сониуч зан. Эсвэл аль охид, бүсгүйчүүд надаа таалагдахыг тэр вэ гээд өнгөрөөсөн дөө. Гэхдээ яагаад ч юм тэр бүсгүйд би их таалагдлаа гэсэн совин надад үлдсэн байлаа.

 

Удалгүй түүний харц оюун бодлоос минь мартагдахгүй байгааг мэдэрч эхлэлээ. Түүний харцаар дамжин зүрх сэтгэлийг нь тэмтэрсэн ажээ. Нэгэн далдын урсгал бидний нүдээр зүрх сэтгэлд минь орон шингэжээ. Миний зүрх сэтгэл хэн нэгэнд харьяалагдаж эхлэж байгааг надад шивнэж эхлэв. Зүрх минь тийшээ тэмүүлэн уусан одохыг хүсэн булгилахыг тэр мэдэрсэн болов уу? 

Зүүд нойрондоо, хүсэл мөрөөдөлдөө түүнтэй би учирч байна гэж мөрөөдсөн. Түүний зүрх надад харьяалагдах тэр цаг мөчийг хүсэн хүлээсэнсэн. Зүрх зүрхэндээ уусан нийлдэг ажээ. Чиний зүрхний булгиаг мэдрэн, чи бидний зүрх нэгэн хэмнэлээр цохилж байгааг мэдрэх сайхан. Сэтгэл зүрхэндээ тэмүүлэлтэй хүсэл мөрөөдөлтэй явахыг чамаасаа би авлаа. 

Зүгээр байсан зүрх сэтгэл маань яаж ингэж өөрчлөгдөж чадваа. Хайр сэтгэл, дурлал гэдэг нь дуутай шуутай энэ орчлонд чимээгүй хэнд ч мэдэгдэлгүй ирдэг ёстой юм бол уу? Дурласан хүн өөрөө ч мэдрэлгүйгээр сэтгэлийн галаа асаалгадаг юм уу? Ухамсараас давж гарсан энэхүү мэдрэмжийг юу гэж тайлбарлах вэ? Хайр, дурлал, сэтгэл эсвэл хайр дурлал гэдэг үгүүд чинь тус тусдаа өөр утгатай юу? Эсвэл нэг л утгатай юм болов уу? Хэрэв нэг л утгатай юм бол яагаад өөрөөр нэрлээд байна вэ?  Хэн? Юу? Ямар хүчин зүйлс? энэ бүхнийг шийдэн зохицуулж хэрхэн хүмүүсийг дурлуулдаг юм болоо? 

Хүн сэтгэл зүрхээрээ шийдэн хайртай ханиа сонгох нь зөв үү? Үгүй бол олонхийн ярьдагаар ухамсараараа, ухаалгаар тооцоотойгоор асуудлыг судлан үзэж байж хүмүүс гэрлэх нь зөв үү? Хэрвээ ухамсар, тооцоо, зиндаа, эд баялаг, нийгмийн байр сууриа тооцоолон гэрлэх нь зөв ухаалаг алхам юм бол хайр сэтгэл гэдэг чинь ухамсарт үйл ажиллагаа мөн гэж тайлбарлах уу? Гэтэл огт танихгүй хүмүүс бие биенээ огтоос мэдэхгүй байж дурладаг чинь ухамсар гэж үзэж болох уу? Анхны харцаар дурласан тохиолдолыг юу гэж үзэх вэ? Ухамсарт үйлдэл гэх үү? Эсвэл байгалийн зөн билэг үү? Дурлал, хайр сэтгэлийн сэдэл нь юу вэ? Үүний далдын өдөөгч нь юу байж таарах вэ? Яагаад ямар тохиолдолд дурлаад, хайртай болдог. Ямар тохиолдолд хайр сэтгэл үүсэхгүй байдаг тухай тайлбар байж болох уу? Эсвэл зүгээр сексийн сэдэлттэй гэж үзэх үү? Тийм юм бол секс хийгээгүй байж дурладагыг яах вэ? Бас сексийн харьцаатай хүнээсээ таашаал авдаг мөртлөө дурлахгүй байдагийг юу гэлтэй билээ. Гэвч сексгүйгээр дурлал гэдэг чинь дутуу чанагдсан мах шиг л амттай болох биш үү? 

Хайр дурлал гэдэг бол хүн төрөлхтний мөнхийн мөртлөө хэзээ ч хүмүүсийг уйдаж залхаадагүй ямагт шинэлэг байдаг цорын ганц сэдэв билээ. Дурлаж яваа, дурлалаа хүлээж байгаа андууд нартаа болон хайр сэтгэлтэй хосууд та нартаа энэ бичлэгээ зориуллаа. 

Хэрвээ таны хайр сэтгэл бүтээгүй бол битгий сэтгэлээр унаж шаналаарай! Энэ насандаа учирч чадаагүй юм бол хойд насандаа заавал учирч эрх дураараа хамтдаа амьдрахын ерөөлийг тавья даа. 

Ё. Гантулга

2009 оны 10 дугаар сар 17 

Австрали

 

http://gantulga.wordpress.com

 

 

The Black Eyed Peas 2-р хэсэг

P9300045

P9290041

P9290042

P9290033P9300043

P9290025

P9290029

Амьдаар нь үзсэн болохоор их гоё сэтгэл хөдөлмөөр байсан. 5 метрийн л ойрхоноос тэнийг харж байлаа. Fergie жаал ядарсан харагдаж байв.

P9290028

P9290036

The Black Eyed Peas

The Black Eyed Peas хамтлагын тоглолтыг 10 сарын нэгэнд үзсэн юм. Тэгээд зарим зураг бичлэгүүдээ тавихаар шийдлээ. Мэргэжлийн зурагчин биш учраас зарим зурагнууд нь онцгүй гарсан байлаа.

Ер нь зураг, клипэн дээр гардгаасаа хамаагүй илүү царайлаг аятайхан хүмүүс шиг санагдсан. Ялангуяа Fergie нь амьдрал дээрээ илүү гоё харагддаг юм билээ.  Гэхдээ санасныг бодвол намхан, дунд зэргийн нуруутай хүүхэн байсан.

P9290010

P9290012

P9290016

P9290013

Монгол зураг-6

Монгол зураг-6

Түрүүч нь Монгол зураг-5

Пивонд халсан эрчүүдийн яриа задгайраад, тавиун илэн далангүй болж эхлэлээ. Ихэнх зүүн азийн бусад хүмүүсийн адилаар Монголчууд нь “цагаан”,”харуудыг” бодвол тийм ч их нээлттэй биш, илэн далангүй байж чаддагүй болохоороо энэ байдлаа нөхөх гэж архи, дарсны гашуун зүйлсүүд хэрэглэж бие биентэйгээ сэтгэлээ нээдэг. Тиймээс энэ үерээ л голдуу Монголчууд хүнтэй найз нөхөд бололцож, бие биенээ ойлголцдог, эсвэл удаан санаж явсан муу бодлоо гарган зодоон цохиондоо тулдаг. Гэхдээ зүүн азийн ард түмнүүд дотроо харьцангуйгаар нээлттэй хүмүүс гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Ер нь архи дарс хүн төрөлхтөн хэрэглэгдэх болсон олон шалтгаануудын нэг нь энэ билээ.

Багын найз Мөөгийнхөө найзууд болох Ганаа, Баяраа хоёрын яриаг сонсон суухад архинд халсан хүний ёсоор хаяа “даваадуулах” боловч Баяраа нь ерөнхийдөө үнэн зөв үгтэй, Ганаа нь бол зүгээр л худлаа “бүлтэрч томордог” өнөөгийн Монголчуудын олонхийн хэв шинжэт хүн байлаа.

Галаа хүмүүсийг сэтгэдэг хүн, сэтгэдэггүй хүн гэж хоёр ангилдаг юм. Ихэнх хүмүүс (өөрийнхөөрөө сэтгэдэггүй хэсэг) массыг даган дуурайж урсдаг. Тийм мөртлөө нийгмийн урсгалыг бүрдүүлэх массаа бий болгон урсгалаа залаад байна уу, залагдаад байна уу гэдэг нь бүрхэг болгодог нь сонин. Заримдаа энэ үзэгдэл яг л уулын уруу өнхөрөн томорсоор байгаа цасан бөмбөлөг мэт болно. Тэд улам л бие биедээ нөлөөлөөд массыг хамраад байх байтлаа зүгээр л эрчээрээ яваа цасан бөмбөлөг мэт жолоодлогогүй байдаг. Гэхдээ нийгмийн бухимдал хэр их хуримтлагдсанаасаа шалтгаалаад их өндөр цастай уулсаас тэр эрчээрээ яван цасан уруй болон асар их гамшиг (хувьсгал) болох тохиолдол бий. Агуу хувьсгалчид үүнийг нь олж харан өдөөгчийн үүрэг гүйцэтгэхээс гадна зарим тохиолдолд цасан уруй урсах замыг олж харж чаддаг. Харин цасан хуримтал багатай намхан уулсаас ( нийгмийн бухимдал, ёс зүйн хугаралт, шударга бус байдал багатай нийгэмд) буухдаа тодорхой түвшин хүрээд зогсох буюу саадыг тулаад дорхоноо эрч алдан задардаг. Гэтэл сэтгэдэг хүмүүс массыг заавал дуурайж дагадагүй, илүү алсыг харан заримдаа тэс ондоо бодолтой байдаг. Сэтгэдэг хэсэг нь дотроо, бусдыг аялдан дагалдаж өөрийгөө илэрхийлдэггүй буюу  муугаар хэлбэл өөртөө итгэлгүй сайнаар хэлбэл хэт даруу хэсэг болон өөртөө итгэлтэй өөрийнхөөрөө сэтгэсэндээ итгэж массаа дагадагүй хэсэг гэж бас хуваагдана. Сүүлийн хэсэг нь үүнийгээ олон нийтэд тунхаглаж илэрхийлж явдаг хэсэг, зөвхөн өөрийнхөө хүрээнд баримталж явдаг гэж бас л хоёр хуваагддаг билээ.

Ерөөсөө амьдралын логикийг энгийнээр хоёр хувааж болох ба үүнийгээ үнэн худал гэж хоёр ангилан ялгана. Амьдрал олон талтай болохоор аливаа зүйлс олон үнэн худлын нийлбэрээс тогтдог юм. Тиймэээс туйлын үнэн болон туйлын худал гэсэн ойлголт байхгүй болж аль өнцгөөс харснаар асуудлыг тайлбарлаж болох бөгөөд эцсийн эцэст энэ олон үнэн худлын нийлбэрээс аль нь давамгайлсан, хэр их хэмжээтэй давамгайлсанаар асуудлыг задлан үнэлж дүгнэж ерөнхий үнэлэлт өгч болох мэт.

Дээрхи хоёр тохиолдолоос харахад хамгийн энгийн логик хоёртын системээс бүрдэх бөгөөд сэтгэдэг (хөдөлдөг), сэтгэдэгүй (хөдөлдөггүй) эсвэл худал, үнэн гэдгийг компьютерийн системд 0,1 гэсэн хоёр тоогоор физик талаасаа бол нэмэх, хасах (заримдаа зүгээр л ямарч цэнэг өгөхгүй 0 потенциалтай байдаг) цэнэг гэсэн төлөөлөл аван ажилуулдаг. Аливаа том асуудал энгийн жижиг зүйлсээс үүсдэг зарчимын дагуу зөвхөн 1,0 гэсэн буюу үнэн, худал гэсэн логикоос асар нарийн нийлмэл логиктой компьютерийн программ хангамж үүсгэдэг юм.

Монгол орон магадгүй боловсролын гажуу системтэйгээсээ шалтгаалаад Галаагийн бодлоор сэтгэдэг бус хэв шинжит хүн буюу хэвэнд цутгасан юм шиг адил бодол санаатай хүмүүсийг давамгай бий болгодог. Тэд нь массын хандлагаар амьдралын зүг чиг баримжаагаа авч явж сурна. Тэд социализмийн үеийн алдарт хэллэг болох муу хамт олон гэж байдаггүй муу хүн гэж байдаг, хамт олон буруугүй гэх зэрэг ишлэл үгийг номлол болгоно. Тиймээс нийгмээс, хамт олноос гажсан нэгнээ муу хэлэн ямар нэгэн байдлаар хувь хүн гэсэн үзүүлэлтүүдийг няц дарах гэдэг.  Тэд амьдралыг хар, цагаан гэсэн хоёрхон өнгөөр харах бөгөөд энийг нь дайсан ба манай тал гэсэн үзлээр тайлбарлаж болно. Иймээс аливаа асуудалд маш туйлшралтай хандах ба нэг муу гэсэн зүйлээ муу гээд л шаагилдаад дайрах мөртлөө, сайн гэсэн зүйлээ хичнээн муу зүйл хийсэн ч гэсэн тэрийг нь олж харахыг хүсэлгүй магтан дуулна. Ингэхдээ нийтээрээ хүч түрэн дуулдаг учраас энгийн массыг дагагчид улам хүчтэй сэтгэгдэл төрүүлэн магтан дуулуулахад хүргэдэг. Үүний бодит жишээ нь тус улсын түүхэнд гарч байсан удирдагчидаа тахин шүтэх үзэл билээ. Чухамхүү байгалиас заяасан хүн сүргийн энэхүү зөн билгээсээ салаагүй байгаа хүмүүс нийгэмд давамгайлаад ирэхээрээ ухамсарын түвшнээсээ даван адгуусын амиа хоохойлох зөн билгээрээ бие биенээ барьж өгч алуулж байсан байдаг.

Галаад эдний яриа залхуутай санагдаж хоол идээд харья гэж бодож суулаа. Энхээийн зүг өөрийн эрхгүй анхаарал хандуулах боловч бүсгүй зөн билгээрээ өөрийн сонирхоод байгааг мэдрэн Галаагаас дөлөөд байх шиг.

Ямарч  байсан Мөөгий, Галаа хоёр хуучны сайхан найзууд шигээ байж чадахаа больжээ гэдгийг Галаа андынхаа яриаг сонсож суухдаа ухаарлаа. Олон жил уулзалдаагүй удсан, үзсэн харсан зүйлийн ялгаа нь манай хоёр найзийг өөрчилж үзэл бодлын ялгаатай болгосон аж. Ертөнцийг үзэх үзэлүүд нь ялгаатай болсон бол хуучин шигээ найз байхад хэцүү болжээ. Хүнийн ертөнцийг үзэх үзлийн үндсэн суурь болсон ёс суртахууны хэмжүүрүүд нь ялгаатай байлаа. Товчоор хэлбэл Мөөгий нь мөнгийг шүтэх үзэлтэй болжээ. Уул нь их дөлгөөн юмыг сайн сайхнаар хүлээж авдаг хүүхэд байсансан. Магадгүй амьдралын төлөөх хүнд бэрхшээлт тэмцэл, 1990 оноос хойш болсон Монгол орны эдийн засаг, улс төр, ёс суртахуун, итгэл үнэмшлийн уналт хямралууд олон олон Мөөгий шиг хүмүүсийг өөрчлөн нугалж нэг хэсэг нь хямралын шуурганд хийсэн одож нөгөө ертөнцөд заларсан бол, нөгөө хэсэг нь хугарч нугаран архичин, траншейныхан болсон. Үлдсэн ихэнх хэсэг нь шинэ нийгэмдээ зохицон мөнгөөр ёс суртахуун, хүний үнэ цэнийг үнэлдэг болжээ. Бурхан минь Монгол орныг аварч үзээч гэж Галаа өөрийн эрхгүй дотроо дуу алдаж байлаа. Өөр юундаа ч найдах билээ.  Хичнээн сайхан хууль байгаад яах юм бэ? Хэрэв хүмүүс нь ёс суртахуунгүй бол тэр хуулиа биелүүлэхгүй ш дээ.

Мөөгий хоноод яв гэсэн боловч Галаа маргааш ажилтай гээд зочид буудал руугаа таксигаар хөдөллөө. Гарахынхаа өмнө Энхээг нүдээрээ хайсан боловч бүсгүй харагдсангүй. Бодвол өрөөндөө орсон бололтой.

Замдаа гэнэт асар их ганцаардсанаа мэдэрлээ. Энгэрээ тэмтэрч үзвэл дээрэмчнээс авсан зүйлийн нэг нь гялгар ууттай кокейн байжээ. Түрүүхэн уусан “юмнуудын“ нөлөөгөөр дэндүү догдолж хөөрсөн, сэтгэлийн хөөрөлд автагдан зоримог бөгөөд өөрийнхөө үйлдэлд тодорхой хэмжээгээр хяналт тавих чадвараа алдсан байлаа. Америкт марихуаныг татаж, кокейнийг хамраараа сорж голдуу хэрэглэдэг бол Австралид харахад эм шиг хэлбэртэйг голдуу хэрэглэнэ. Америкийн гудамжинд дилер нь зарахдаа хийх юмгүй гиеүрсэн хүний дүртэй зогсож зарах бөгөөд худалдан авагч нь хажуугаар зөрөхийн төдий л хэдэн үг солингоо наймаагаа хийчихдэг аж. Цагдаа тэднийг сэжиглэн нэгжих авч юу ч олохгүй яваад өгөхийг нь харахаар яаж нуугаад байдаг нь үл ойлгогдоно. Бодвол энэ нь бараг илбийн урлаг болтлоо хөгжжээ. Австралид болохоор бүр илүү нууц маягаар эм шиг хэлбэрээр танилын голдуу сүлжээгээр зарагдах бөлгөө. Удалгүй мань хүний үг, өгүүлбэрүүд нь логик холбоо муутай  болон харц нь өөрчлөгдчихсөн амьтан замаараа хүүхэн авч буудалдаа очъё гэж шийдэв. Нөгөө талаар эмэгтэй хүнтэй хавьтаагүй удсанаас болж уусан, сорсон бодисуудын нөлөөгөөр сэрэл нь хөдөлсөн байв. Таксины энэтхэг царайтай аялгуутай ярьдаг жолоочдоо хандан янхан авах бодлоо хэлмэгц үл мэдэх зүг рүү хурдаллаа.

Хүүхэн латин гаралтай ажээ. Хар үстэй, давхраатай том хар нүдтэй,  хөх,  бөгс томтой мөртлөө нарийнхан зэгзгэр бие хөлтэй, дунд зэргийн нуруутай сайхан хүүхэн аж. Хүүхэн Галаагаас ямар байдлаар секс хийхийг хүсэж байгааг асуух үед хачирхалтай нь манай хүний эрхтэн нь бэлэн болоогүй байв. Яагаад ч юм нэг их хүсэхгүй байгаагаа мэдэрч эхэллээ. Иймээс эрхтэнээ хөхүүлэхийг хүсэж байгаагаа хэлэн орон дээрээ хэвтмэгц хүүхэн тэлээгийн тайлангаа аажмаар өмдийн доошлуулан эрхтэнээр нь үнсэлтийн болон озолтын тоглолтоо сурмагаар хийж эхлэхэд Галаа нүдээ анин хэвтэнэ. Гэнэт Энхээгийн дүр манай хүний нүдэнд орж ирэн дотор нь хачин болоод явчихлаа… Түүний сайхан хүрэн нүд нь санагдаад, харагдаад болдоггүй.  Энэхүү секс нь Галаад тарчилгаатай шаналгаатай санагдаж эхэлсэн учраас Галаа больё гэлээ. Латин хүүхэн гайхсаар өндийж ирсэнээ танийх босчихсон байна шүү дээ гэж хэлэв.

…Латин хүүхэнийг явуулчихаад арга ядахад хамгийн үнэнч хань болдог лаптопоо асаан суулаа. Мессенжерээр бас л Бат ороод иржээ. Бат бол овжин сэргэлэн хөдөлгөөнтэй онигор нүдтэй залуу билээ. Зальтай сэргэлэн гэж жигтэйхэн. Хаана юу болж байгаа, юу үнэд орж байгааг сайн мэднэ. Одоо өөрийн компьютерийн компаниа ажилуулж байгаа бөгөөд 1990-ээд оны эхэн үед Монголын уул уурхайгаар мөнгө олдог хамгийн том компаний захирлын хөлд танил талын сүлжээгээ ашиглан байж суун анхны мөнгөн хуримтлалаа хийсэн. Тэрхүү компанийн захирлын хамгийн сайн найзынхан “тархийн барьж” чадсан учраас бусад ихэнх анхдагч Монгол бизнесмэнуудын адилаар үйлдвэрт нь хэрэгтэй хэрэгггүй бараа шахаж мөнгө олсон түүхтэй. Тухайн үеийн улсын гэгдэх бүх том үйлдвэрүүд нь иймэрхүү зарчмаар шинэ үеийн Монголчуудын бизнесүүдийг ивээн тэтгэж байсан юм. Батаа дараахи санал Галаад тавьжээ.  Утасны картын бизнес буюу улс хоорондын яриан дундаас мөнгө босгох аж.  Батаагийн чатласнаар бол гэйтвей-гийн (gateway буюу интэрнэт телефонд зориулсан router) $3,000 орчимд, гэйткийпер (gatekeeper) –ийнхэн оронд компьютер дээр программ хангамжийн суулгаад сервэр маягаар хийж болох аж. Мэдээж телефон шугам, интернэтээр дамжиж яриа явагдах тул эдгээр сэрверүүд нь нэг бол интернэт компанидаа ойрхон (ерөнхийдээ өндөр хурд багтаамжаар холбогдох хэрэгтэй гэсэн үг), эсвэл телефон компанидаа ойрхон байх хэрэгтэй. Галаа хариуд нь Австралид цөөхөн Монгол бий иймээс Америк дахь Монголчууд дээр наад бизнесээ хийвэл зүгээр байх. Одоогоор энд Өвөр-Монголчууд энэ бизнесийг атгаж байна. Надад найдвартай таньдаг компьютер мэддэг хүн АНУ-д алга тул Болдоотой холбоотой барь. Түүний танил хамт “хойно” төгссөн инженерүүд энд байдаг юм шиг байна лээ гэв.

Галаа дотроо энэ Батаа мөн ч сэргэлэн хүн шүү надыг Америкт явж байгааг яаж мэдсэн юм бол доо хэмээн шагширч суулаа. Бат уул нь оюутан байхын  наймаа арилжаа хийн сургуульдаа бараг суухгүй байсаар төгссөн боловч орчин үеийн техник технологийг сайн мэдэж ашиглаж чадна. Ингээд бодоход эрдэм мэдлэгийг сургуульд сураад бас мөнгө төлөөд олж болно. Гэхдээ туршлагыг зайлшгүй туулж үзэж, цаг хугацаа зарцуулан байж л авдаг юм. Тиймээс аливаа тохиолдолд хүн төрөлхтөн ахимаг ядаж дундаас дээш насныханыг удирдлагадаа тавьдаг нь учиртай ажгуу. Нөгөө талаар сургуульд сурна гэдэг чинь бас л нэг бусдын туулсан  туршлага судлах бөгөөд ингэснээрээ уг оюутан өчнөөн цаг сууж бие даан сурахдаа гарах цаг, хугацааг багшийн туслалцаатайгаар хэмнэдэг. Уул нь хэн ч хүсэж зоривол бие даан сурж болох зүйлийг заавал сургууль соёлоор дамжиж сурдаг нь ийм учиртай. Гэвч хүнээр заалган мөнгө төлөн цагийн хэмнэлт хийсэн сургалт нь өөрийн гараар нухаж бие даан сурсаныг бодвол амархан мартагдаж гээгдэн хоногшдоггүй, бас орчин үеэсээ хоцорч явдаг, хүн болгоны хүссэнийг тэр болгон зааж өгөх бололцоогүй уяан хатан бус нь өнөөгийн боловсролын системийн сул тал юм.  Харин заримдаа өөрөө оролдон байж бие даан сурсан эрдэм мэдлэгтэй хүн сургууль соёлоор дамжсан хүмүүсээс илүү байдаг бөгөөд энэ нь хүн аливаа зүйлийг сонирхвол юунд ч хүрж болдог, сонирхсон зүйлсдээ илүү их цаг зав гаргадагаас үүдэлтэй.

Батаатай чатлаж дуусаад унтахаар хэвтлээ. Их ядарсан мэт. Яагаад Энхээ бодогдоод байгааг гайхаад л хэвтэж байлаа. Анхны харцаар дурлачихлаа гэж үү? Түүнтэй уулзахыг дахиж харахыг ямар их хүсч байгаагаа мэдэрч эхлэв.

Үргэлжлэл бий

Ё. Гантулга

2009 оны 10 дугаар сар 9

http://gantulga.wordpress.com